Викториа Бекхэм: Намайг хамтлагт байхад хэн ч болзоонд урьж байгаагүй
Нэрт тамирчин Дэвид Бекхэмийн гэргий, алдарт “Spice Girls” хамтлагийн гишүүн Викториа Бекхэмийг яагаад инээдэггүй болон гэр бүлийнх нь талаар “Life” сэтгүүлд ярилцлага авчээ.
6

-Би бодохнээ хөвгүүдээ охин байгаасай гэж хүсдэг байсан. Крузыг гэдсэнд байхад нь эмэгтэй байгаасай хэмээн найдаж байсан. Брүүклин, Ромеог ч мэндлэхэд охид байгаасай гэж хүсдэг байсан. Гэвч дандаа хүү төрүүлсэн. Нөхөртөө гурван хүү төрүүлж өгсөний дараа, гараас минь атгаад заавал охинтой болгож өгнө гэж амлаж байсан.
6
-Эрчүүдийн дунд байна гэдэг амаргүй байх?
-Дөрвөн залуу ёстой гэрээ ч бусниулж өгнө дөө. Дэвид хүүхдүүддээ цаг гаргахдаа тийм ч сайн биш. Гэхдээ тэдэнтэйгээ тоглох дуртай. Тэр үед хөвгүүд дэрээр зодолдож, шүдний оогоор зураг зурдаг. Мэдээж тэдний тоглож байгааг харах сайхан байдаг. Заримдаа намайг тоглоомдоо оролцуулдаг. Гэвч хөвгүүд миний, талд зогсох нь ховор шүү дээ. Харпер охин минь гэрийнхээ эрх гүнж нь, тэр ганц л орилоход гэр дотор ялаа сонсогдмоор чимээгүй болдог.
6
-Олон хүүхэд төрүүлнэ гэдэг амаргүй болов уу. Хүүхэд төрүүлснийхээ дараа биеийнхээ хэлбэрийг хэрхэн олдог вэ?-Би үргэлж сүү уудаг. Ингэх нь төрсний дараах эрүүл мэнд, биеийн галбирт сайнаар нөлөөлдөг. Мөн жирэмсэн байхдаа аль болох хөдөлгөөнтэй байх ёстой. Хөдөлгөөн багатай байснаар булчингуудад өөхөн давхраа нэмэгддэг. Тэгээд төрсний дараа өөхөн давхарга задрахдаа удаан байдаг. Би өөрийгөө энэ тал дээр нэлээд туршлагатай гэж боддог. Бас үргэлж өндөр өсгийт өмсөх хэрэгтэй. Хөл өвдсөн ч хамаагүй өмс. Тэр чамд биеэ хэрхэн авч явахыг чинь зааварчлах болно. Би тэдэнд олон цагийн турш гүйж байсны оронд мэдлэгтэй байвал илүү амараар сайхан амьдрах болно гэж үргэлж зөвлөдөг.
6

-“Манчестер Юнайтед” клубт тоглож байхад байнга үздэг байсан. Гэхдээ би хамтлагийнхаа бэлтгэл, тоглолт гээд зарим тохиолдолд зав гардаггүй байлаа. Харин “Реал”-д байхад нь Бекхэмийн тоглолтыг байнга үздэг байсан. Бараг л тоглолт алгасаагүй. Тухайн үед манай гэр бүл Мадрид хотод амьдарч байсан болоод ч тэр үү би загварын ертөнцийг сонирхдог болсон юм. Харин Бекхэмийг АНУ-д тоглохоор болоход тоглолтыг нь тийм ч олон үзээгүй. Яахав, чухал тоглолтыг алгасахгүй байсан. Харин цаг хугацаа явах хэрээр нөхөр минь тоглолтод ч бага орж, гэртээ их анхаарал хандуулж байгаа болохоор байнга тоглолт руу нь гүйхгүй амар байгаа. Өмнө нь би түүнийгээ тоглолтод нь хардаг байлаа. Тэр аль улсад тоглосон ч шигшээ багтаа багтах боломжтой гэж Английн хөл бөмбөгийн холбоо мэдэгдсэн. Би заримдаа юуны төлөө ингэтлээ улайраад байгааг нь гайхдаг. Тэр одоо тийм ч залуухан биш, гүйхээр амьсгааддаг болсон. Түүнд гэр бүл, хайр, мөнгө байхад яагаад ингэтлээ зүтгээд байдагт хаяа гайхаж, заримдаа маш их гомддог.
6
-Хол байна гэдэг гэр бүлийн харилцаанд нөлөөлөх үү?
-Хөлбөмбөгчний гэргий байна гэдэг амаргүй. Бекхэм хаана тоглоно тэнд гэр бүл нь амьдрах утгагүй. Хөвгүүд сургуульд сурч байна. Тэднийг арай гэж найзуудтай болж эхлэхэд нь салгах буруу. Бекхэм хөвгүүдээ хаана байна тэндээ байлгахыг хүсдэг. Тэгэхдээ ээжийн хувьд хатуу байр суурьтайгаар хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож, маргалдах тохиолдол цөөнгүй гардаг.
6

-Ромео аавынхаа орыг залгах чадварлаг хөлбөмбөгч болно гэдэгт итгэлтэй байдаг. Харин Брүүклин өөр зүйлд сонирхолтой. Харин Круз одоохондоо хөлбөмбөгчин болох үгүй нь тодорхойгүй байна. Бекхэм хөвгүүдийнхээ аль нэгийг хөлбөмбөгч болгохыг хүсдэг. Бүр Английн шигшээ багт тоглож долоо дугаарыг эзэмшээсэй гэж боддог. Гэхдээ бид хөвгүүдийнхээ хүсэл мөрөөдлийг орхигдуулахгүй. Хамгийн чухал нь миний хөвгүүд эмэгтэй хүнийг хайрлах ухаантай байх нь хамгийн чухал. Би тэднээс ганцхан энийг л хүсдэг. Араатан шиг байснаас туулай шиг номхон нь дээр.
6
-Та Лос Анжелост хамгийн сайн найзтайгаа учирсан гэсэн?
-Дуучин Женнифер Лопестой хувцас загварын талаар хамтран ажиллаж эхэлсэн минь надад таалагдаж байгаа. Тэр их мэдрэмжтэй. Бидний санаа нийлдэг. Заримдаа бүр хамт дэлгүүр хэсдэг. Бид сайн найзууд болсон. Мөн би бизнес эрхэлж байгаа. Дэлгүүр худалдаж авсан. Энэ бол миний мөрөөдөл байсан юм. Одоо Нью-Йорк. Лос Анжелос, Далласт салбартай. Би энэ хотод ирсэний дараа өөрийгөө худалдааны онцгой чадвартайг мэдсэн. Би мөнгөтэй, баян. Тэднээс юугаараа ч дутаагүй. Харин ч нөхөр маань дэлхий нийтийн танил гэдгээрээ бахархсан. Англичууд бол америкчуудаас эрс өөр. Тухайлбал, хүүхдүүддээ амин дэмээр баялаг хоол өгч байна гээд гахай шиг болгодог. Тэгсэн хэрнээ өөрсдөө тарган хүмүүсийг жигшдэг. Харин би үүнд маш их анхаардаг.
6
-Охин тань эршүүд өсөх вий гэж айдаг уу?
-Харпер миний болон ах нарынхаа хийж байгаа бүхнийг дуурайдаг. Тиймээс би түүний дэргэд байхдаа нүүрээ будаж чаддаггүй. Харпер нь гурван ахтай ч түүнийг эршүүд өсөх вий гэдгээс огт эмээхгүй байгаа. Хүүхдүүд хүүхэд насаа жинхэнэ амтлан өсч, хэтэрхий хурдан том болохыг тэмүүлэхгүй байгаасай гэж би хүсч байна. Кэти Холмсын охин Сури л гэхэд өсгийтэй гутал, загварлаг даашинз, хурц нүүр будалтад дурладгаараа хэдийнэ нэрд гарсан. Харин аав нь охиноо тийм байлгахыг хүсэхгүй байгаагаа надад хэлсэнээс хойш охиныхоо дэргэд элдэв янзын ааш зан гаргахаа эрс багасгасан.
5
-Та хуучны зургуудаа хараад хувцаслалтаасаа ичих тохиолдол байдаг уу?
-Үгүй дээ, цаг цагаараа л байдаг. Тэр он жилүүд, тэр хувцаснууд л намайг өдий хэмжээнд хүргэсэн шүү дээ.
6
-Та инээдэггүй учраа ярьж байсан. Харахаар нэг л төмөр хатагтай шиг?
-Нэг удаа сонины нийтлэл олж уншсан юм. Манай хамтлагийн тухай л бичсэн байлаа. Тэр нийтлэлд бүх эмэгтэйчүүд бидэнд атаархаж, харин эрчүүд бидэнтэй болзох гэж хөлөө хугалчих шахан гүйдэг тухай бичсэн байж билээ. Үүнийг уншаад би их эмзэглэж, гутрах шиг болсон. Учир нь намайг хамтлагт байхад хэн ч болзоонд урьж байгаагүй. Ингээд би дотроо өөрийгөө голж, үсээ хэтэрхий их гельддэгээс болоод бохир харагддаг юм болов уу гэж санааширдаг байсан юм. Тийм ээ, намайг яагаад инээдэггүй юм бэ гэж олон хүн асуудаг. Үнэхээр би инээдэггүй. Хамтлагт байхдаа би өөртөө нэгэн содон төрх бүтээе, түүгээрээ бусдаас ялгарья гэж бодсон юм. Ингээд огт инээдэггүй бүсгүй байхаар шийдсэн. Он жилүүд өнгөрсөн ч би инээдэггүй хэвээрээ л байгаа. Заримдаа өөрийгөө толинд хараад “Ээ, бурхан минь чи олон жилийн өмнө өөрийнхөө зохиосон тэр төрхөнд бүр уусчихсан байна шүү дээ” гэж уулга алддаг шүү.
6
-Өөрийг нь яагаад “Posh” буюу тансаг хэмээн хочилдог талаар?
-Би зөвхөн өндөр зэрэглэлийн, үнэтэй ресторанд хооллож, дандаа нэрт дизайнеруудын урласан хувцсыг л өмсдөг. Энэ төрлийн хүмүүсийг ингэж нэрлэдэг.
7
-Та өөрийнхөө загварыг ямар загвар өмсөгчөөр өмсүүлэх дуртай байдаг вэ?
-Би өөрийгөө хүчилж турсан загвар өмсөгчидтэй ажиллахыг хүсдэггүй. Миний загвар өмсөгчид бүгд байгалиасаа гоолиг, туранхай хүмүүс. Анорекс загварын ертөнцөд маш их газар авчээ. Харахаас нүд хальтирмаар болчихсон туранхай загвар өмсөгчид байнга надтай уулздаг. Би тэдэнд үргэлж татгалзсан хариулт өгдөг дөө.
7
-Өдөр бүр папараццичид дагадаг. Их төвөгтэй санагддаг уу?
-Би папараццичдыг харах бүрийдээ бүдрээд ойччихгүй юмсан гэж боддог. Яагаад гэвэл би бүдрээд ойччихвол тэд банзал доогуур минь орчих шахаад зураг авчихна. Тэгээд ч дотуур хувцасны минь зураг сонин, сэтгүүл дээр гарах болно шүү дээ. Гэхдээ би гэрээсээ трусик өмсөлгүй гардаг бүсгүйчүүдийн нэг биш л дээ. Дандаа гуятай трусик өмсөж явдаг, хаширлаад. Юуны магад унаж магад шүү дээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ