Бекхэм, Уильям нар хөрш боллоо
АНУ-аас Их Британид амьдрах болсон нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм нүүх бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Дэвид, Викториа нар Ханхүү Уильямын гэр бүл амьдарч байгаа Кенсингтоны ордооос 100 метрийн цаана усан үзэм, тоорийн цэцэрлэгт хүрээлэнтэй долоон давхар алтлаг харшийг 80 сая ам.доллароор худалдан авч, зарим эд зүйлсээ байрлуулж эхэлсэн гэнэ.
Энэхүү тансаг харш нь 15 унтлагын өрөө, 10 угаалгын өрөө, таван гэрийн кино театр, хоёр номын сан, иллэгийн өрөө багтаж байгаа гэнэ. Дэвид Бекхэм “2007 оноос эхэлж ханхүүг таних болсон, одоо найзууд биш ч хөрш болсондоо тун баяртай байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ