Смарт картын нэмэлт захиалга авна

МОХ-ны ФБ хуудсаар дамжуулан оюутан суралцагчдаас смарт картаа захиалж амжаагүй хоцорсон тул дахин нэмэлт захиалга авах хүсэлт их ирсэнтэй холбогдуулан энэ сарын 20, 21-ний өдрүүдэд смарт карт, наалтны захиалгыг авахаар болжээ.
Иймд захиалга өгч амжаагүй хоцорсон оюутнууд энэ хоёр өдөрт багтаан захиалах боломжтой болж байна. Та смарт карт захиалахдаа: 1. 5900 төгрөгийг Төрийн банкны 10880017023 дансанд тушаан шилжүүлсэн хуулгаа авчрах 2. Оюутны үнэмлэх, /өөрийгөө оюутан болохыг тодорхойлох бичиг баримт/ 3. 3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг гэх зүйлийг бүрдүүлээд 09:00-17:00 цагийн хооронд захиалах боломжтой. Захиалсан смарт карт 10-14 хоногт гарна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ