Николас Мадуро онцгой эрхтэй болов
Венесуэл улсын Үндэсний ассемблей Ерөнхийлөгч Николас Мадурод онцгой эрх олгосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ онцгой эрх нь Ерөнхийлөгч Мадурог 12 сарын турш зарлиг, тушаал гаргаж, улс орноо удирдахдаа Үндэсний ассемблей буюу парламенттай зөвлөлдөхгүйгээр шийдвэр гаргаж болох гэнэ.
Николас Мадуро ийнхүү онцгой эрх авах хүсэлтээ өнгөрсөн аравдугаар сарын эхээр Үндэсний ассемблейд өргөдөл гаргаж байжээ. Ерөнхийлөгчид эрх олгох хуулийн төслийг өнгөрсөн 13-нд өргөн барьж парламентын 165 гишүүний 99 нь зөвшөөрч, гарын үсгээ зурсан байна. Үндэсний ассемблейн олгосон онцгой эрхийн дагуу Николас Мадуро улс орны эдийн засагт хохирол учруулж байгаа авлигачидтай тэмцэж, хууль бусаар орж ирсэн төрийн албан хаагчтай хатуу тэмцэхээр болжээ. Николас Мадуро өмнөх ерөнхийлөгч Уго Чавесын үйл хэргийг үргэлжүүлнэ гэж амласан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ