Зэвсэгт хүчний зардлыг танана

img

Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Зэвсэгт хүчний зардлыг танахаар болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Вашингтоны зүгээс ойрын 10 жилд цэргийн хэрэгцээнд зарцуулах 650 тэрбум ам.долларыг танахаар төлөвлөсөн гэнэ. Үүнээс 83 тэрбумыг ирэх онд хасахаар болжээ. Ингэхдээ хуурай замын хүчний тоогоо 570 мянгаас 380 мянга болгож бууруулах гэнэ.

АНУ-ын хуурай замын штабын дарга, генерал Рэй Одиерно “Энэхүү цомхотголоос болж АНУ-ын армийнхан хилийн чанадад явуулж буй цэргийн үйл ажиллагаанаас амжилт олох нь нэгэнт өнгөрлөө. Тэнгисийн цэргийн хүчний есөн анги нэгтгэлийн нөөцтэйгөөс дөрвийг нь танах шаардлагатай гэсэн нь цагаа олоогүй арга хэмжээ болсон” гэв.

Батлан хамгаалахын яамны сайд Чак Хейгел ч цэргийн зардлыг танах бодлогыг хүчтэй шүүмжилж байгаа юм. Тэрбээр “Хэтэрхий харгис, танах бодлого нь цэргийн чадавхыг бууруулах аюултай” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ