Засгийн газар “Алтан дорнод Монгол” компанийн өрийг барагдуулна

img

Засгийн газрын ээлжит хуралдаанаар татварын нэлээд хэмжээний өр бүхий “Алтан дорнод Монгол” компанийн өрийг барагдуулах ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон байна. “Алтан дорнод Монгол” компаниас их хэмжээний төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Ажлын хэсгийн тайлантай Засгийн газрын хуралдааны үеэр танилцаж, тус компанийн татварын өр, төлбөрийг барагдуулах гэрээний төслийг ажлын хэсгийн хүрээнд боловсруулан ирэх оны эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн дарга Д.Баттөрд даалгажээ. Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны  Ажлын явцыг жилд 2 удаа Засгийн газарт танилцуулж байхыг үүрэг болгосон байна. Мөн хуралдаанаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн явцын талаар хэлэлцэв.   Энэ дагуу хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд эхний ээлжинд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг хавсралтаар баталсан байна. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 75 мянга, бүсийн тулгуур төв болон аймгийн төвд 25 мянга хүртэл барилга барих юм. Хавсралтад заасан барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан хамтран ажиллахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. Хөтөлбөрт хамрагдсан барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилт олгосон банк,  санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, аж ахуйн нэгжүүдийн хийсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар судлан, санал боловсруулж ирэх оны 1 дүгээр сард багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтэй ажилчдыг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд бэлтгэх юм байна. Барилга, хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрт заасан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлэхээр боллоо. Газар чөлөөлөх, хамгаалалтад авах, техникийн нөхцөл олгох, зураг төслийг хянаж, зөвшөөрөх, магадлал хийх, барилгын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах шийдвэрийг тухай бүр нь шуурхай гаргаж байхыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн I, III улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Шадар сайд М.Энхболд хариуцан ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

100мянган айлын орон сууц барих төсөл нь хүмүүс мал муулах үед түүн дээр оволзох ялаа батганыг утаа тавин зайлуулан дараа нь өөрсдөө тарган махаа амтархан хүртэхтэй агаар нэг юм шиг санагдчихлаа. Гэр хорооллынхний амьдарч байгаа газар нутгийг амттай шүүслэг махтай зүйрлэж болно. Гадаадын улс оронд бол томоохон хотын хойд хэсгийн томоохон уулын урд өвөр бэл болсон уудам тэгш тал нь хүн амьдрахад хамгийн таатай бөгөөд үнэтэй дээд зэрэглэлийн газарт тооцогддог. Монголын хувьд ч ялгаагүй уулын өвөр бэл газар нь хүн амьдрахад хамгийн тохиромжтой газар юм. Дээр үеийн монголчууд үүнийг мэддэг байсан бололтой тэгээд л Гандан Тэгчилэн хийд, Дамбадаржаалин хийдийг Чингэлтэй уулын өвөр хормойд, Манзуширийн хийдийг Богдхан уулын өвөр бэлд барьжээ. Үүнийг мэддэг хөрөнгөтөн, эрх мэдэлтнүүд гэр хорооллынхныг одоогийн байгаа энэүү байгалийн зохицол энэ тэр бусад зүйлээрээ ч хүн амьдрахад хамгийн таатай уг газар нутгаас нь хөөн зайлуулж тэнд нь хөрөнгөтөн баячуудад зориулсан орон сууцны хороолол энэ тэр барьж мөнгө хийх гэсэн төлөвлөгөө биздээ. Ингэхийн тулд л гэр хорооллынхний цэвэр бохирын шугам, халаалт дулааний асуудлыг шийдэж өгөхгүй дурсах ч үгүй байгаа юм. Түүнчлэн агаарын бохирдлыг голчлон үүсгэгч нь цахилгаан станц гэдэг нь ойлгомжтой байсаар байтал түүнийг шийдэх арга зам нь тодорхой байтал ард түмэнд энэ талаар огт мэдээлэхгүй агаарын бохирдлыг шийдэх жинхэнэ гарцыг эрэлхийлэх шинж ч алга. Гэр хорооллынхныг одоогийн газраа орхих хүртэл агаарын бохирдлыг шийдэж өгөхгүй бодолтой байх шиг байна. Махны үнэрээр хооллохоор ирсэн ялааг утаа май тавьж хөөж зайлуулдагтай адилаар хөөрхий ядарсан эгэл борчуудыг амьдрах таатай орчин бүрдүүлж өгөхгүй боомилсоор холдуулах гэсэн санаа биздээ. Тиймээс 3-5 гэсэн дүрмийг хэзээнээс хэргэжүүлэх вэ гэдэг нь цаг хугацааны асуудал бөгөөд үүнийг гэр хорооллынхны газрыг хөрөнгөтнүүд гартаа оруулсныхаа дараагаар хэрэгжүүлэх болно. 3 гэдэг нь хот доторх цахилгаан станцын утааг 3 жилийн дотор 50% багасган, 5 гэдэг нь 5 жилийн дараа цахилгаан станцын утааг 100% үгүй хийнэ гэсэн үг. Тэгсэн цагт улаанбаатарын хойд хэсэг буюу Чингэлтэй уулын өвөр нөмөрт байрлах одоогийн гэр хорооллынхны төвлөрөн амьдарч буй газар дэлхийн томоохон хотуудын хойд хэсгийн газрын зэрэглэлийн жишгийн дагуу хамгийн үнэтэй газар /одоогийн өртгөөсөө ойролцоогоор 30 дахин үнэтэй/ болж хувирна. Үүнийг мөнгө цагаан, нүд улаан гэх хөрөнгө мөнгөний араас хөөцөлдөгсөд, эрх мэдэлтнүүд сайн мэдэж байгаа. Тиймээс л агаарын бохирдлоор далимдуулан гэр хорооллынхныг холдуулахын тулд 100 мянган айлын орон сууцыг яаравчлан барина гэж байгаа юм. Тэрхүү 100 мянган айлын орон сууцыг барьж байгаа зорилго нь ердөө л гэр хорооллынхны газрыг чөлөөлж авахын тулд барьж байгаа учраас хүн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрэн гүйцэд хангаагүй чанаргүй орон сууц байх болно. Одоо зурагт мэдээллийн хэрэгслээр хэл ам дагуулаад байгаа чанаргүй шинэхэн барилгууд шиг л юм хийж нүглийн нүдийг гурилаар хуурна даа. Орон сууцны өрөөнийх нь доторх орон зай нь ч давчуу жижигхэн байна биз. Монгол гэр нь дунджаар 30 метр квадрат болохоор амьдардаг гэрээс нь жаахан томсгосон байхад болно гэдэг үүднээс нэг гэр бүлд 35 метр квадратын орон зай ноогдуулахад болно гэж үзэх болно. Дээхэн үед оросуудын барьсан орон сууц нь голчлон 2-3 өрөөтэй байх бөгөөд энэ дунджаар 100 метр квадрат болж байгаа юм. Ингээд бодоод үзэхээр наад луйварчид чинь яасанч олигтой юм хийхгүй. Би л лав агаарын бохирдлоос болж хичнээн өвдөж шаналсан ч агаарын бохирдол голчлон үүсгэгч нь гэр хороолол гэж хичнээн гүтгүүлж муучлуулсан ч яасан ч одоогийн амьдарч байгаа газраа луйварчдад булаалгахгүй эндээ амьдарсаар л байх болно. Би хөх толботой монгол хүн болохоороо торго шиг ногоон зүлэгтэй хашаандаа тухлаг хувийн сууц барьж үр хүүхдүүдээ тэндээ өсгөн аж төрөхийг хүсч байна. Д.Нацагдорж МИНИЙ НУТАГ Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд Хөх тэнгэр цэлмийсэн хөдөө хээр цайдмууд Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй Сайн эрс цугларсан байц бэрх газартай Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй Нааш цааш сүлжих тэнэгэр сайхан нуруутай Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай Таван зүйлийн тарианы хөрс шороот газартай Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бүрхээд , Болор шилийн өнгөн гилтэгнэж гялалзсан орон Зуны нартай улиралд цэцэг навч дэлгэрээд Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон
2011-12-23
Ganbold+S.Bayar+OROS oligarhi=Oleg Deripaska+Roman Abramovich (Etera group)
2011-12-01
Ganbold+S.Bayar+OROS oligarhi=Oleg Deripaska+Roman Abramovich
2011-12-01
bayar hyrgie ganboldoo
2011-12-01