МАН бизнес эрхлэгчдийг төрийн дарамтаас гаргана
Монгол ардын намын төрийн дарамт, хүнд суртлыг арилгана хэмээн уриалж, бизнес эрхлэгчдийн саналыг онлайнаар авч эхэлжээ. Тодруулбал, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг эрх баригчдын зүгээс дэмжих дэмжлэг муудсан төдийгүй хүнд суртал, дарамж шахалт ихсэж байна. Тиймээс Монгол Ардын Нам энэ байдлыг үнэн бодитоор тодруулж, төрийн бодлогод иргэд бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, тэдний мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлж, хамтран ажиллах санаачлага гаргасан нь энэ аж.
бөйы
МАН бизнес эрхлэгчдийн саналыг 1921 утас, www.nam.mn, www.facebook.com/ardiinnam, www.twitter.com/ardiinnam цахим хаягуудаар авах юм байна. Ингэснээр иргэд бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх, төрд дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн МАН-ынхан үзжээ.
П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ