Сайншанд-Замын-Үүдийн автозам ашиглалтад оров

img

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний хүрээнд бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөл болон Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучиттай авто замыг барих төсөл хэрэгжсэн  билээ.   Сайншандаас Замын-Үүд хүртэлх 116,25 километр замыг нээж, ашиглалтад хүлээн авлаа.  2013 онд манай улсад 1824 км автозам, 900 гаруй метр урт гүүрийн барилгын ажил хийгдлээ. Улсын хэмжээгээр 3000 км хатуу хучилттай автозамтай байсан бол энэ онд 1800 гаруй км-ыг ашиглалтад оруулснаар нийт замын урт 5000 км-т дөхөж байна.   Ашиглалтанд хүлээн авч байгаа Улаанбаатар-Замын-Үүдийн 116,25 км авто зам нь энэ ажлын нэг хэсэг юм.  Энэ зам ашиглалтад орсноор ОХУ болон БНХАУ  олон улсын чанартай босоо тэнхлэгийн автозамаар холбогдож байгаа ач холбогдолтой юм гэж   Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн хатуу хучилттай авто замын нээлтийн ажиллагаанд оролцохдоо хэллээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ulsiin tusviin hurungu,gadnii zeeliin hurunguur hiisen zam bolohoos zasag dargiin tavisan zam bi*e erguu mini
2013-11-21
buya:
ene darga hiissen vv ene tor ni hiib vv
2013-11-21
туяа:
сайхан замтай боллоо. энэ бүтээн байгуулалтын ажилд дорноговь аймгийн засаг дарга п. ганхуяг ихээхэн хүчин чармайлт тавьж, сэтгэл гаргаж зүтгэсэн гэдгийг иргэд олон түмэн мэдэх хэрэгтэй. ийм л дарга олон болоосой.
2013-11-21