Хамарын хийдийн замыг нээлээ

img

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчтэй хөгжиж, нийт жуулчдын 80 хувийг монголчууд эзлэх болжээ. Аялал жуулчлалын гол чиглэл нь Хамарын хийд, энергийн төв, Хан Баянзүрх уул чиглэлээр үргэлжилдэг. Жуулчдын ая тухтай аялах нөхцлийг бүрдүүлэхийн тулд  Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн 42 км хатуу хучилттай автозамыг улсын төсвийн 17,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барьж ашиглалтад орууллаа.  Замын барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hengchang urban  construction” компани, туслан гүйцэтгэгчээр “Замын битум” компани ажилласан байна.

1

 Замын нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Ноён хутагтын үндэслэсэн Хамарын хийд болон энергийн төвийг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа энэ үед  шинэ зам ашиглалтад хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа хэлээд замын ажлыг хугацаанд нь чанартай барьж гүйцэтгэсэн замчдад баяр хүргэлээ. Улсын төсвийн хөрөнгөөр барьсан тус замын засвар арчлалтын ажлыг цаг тухайд нь чанартай хийж, цаашид орон нутгийн төсвийн хөрөнгө болон бусад бололцоогоо ашиглан аяллал жуулчлалын чиглэлийн замыг нэмж барина гэж Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэллээ.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saruul:
nodilon 11sard ogson zam geed baigaa ni odoo har daa mashin barga yavaagvi shvlhiin golomt baisan gazar iim yum hiij baij mongtei boldog baih tiim uu
2014-03-27
irgen:
ded butets xogjij bga ni sain xereg. gexdee altanxuyag zugeer l beldsen gazraar orood nogoo l aimgiin udirdlaguudiin xudlaa yaridag yariand unem*ed l neg l bodit ajlaas xondii zugeer l tuuz xaichlax gej er said bolson yum shig l bx yum. ard tumnii amidral xetsuu bna *e. ter ajliin bairaa l gargaad ogchix bas uniin xoosroltoo zogsoogood ogchix oor altanxuyagiin xereg bxgui
2013-11-21
zochin:
ashgui de ded butetsee sain khugjuulekh kheregtei shuu zam dagaj amidral urgeljilne altankhuyag saidaa ded butetsee uur olon gazar luu,,,,,,
2013-11-20