Замын-Үүдийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Засгийн газраас “Шинэ сум” төслийн хүрээнд Замын-Үүдийн бүтээн байгуулалтад зориулж 15 тэрбум төгрөг хуваарилсан. Төслийн мөнгөөр тус суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон спорт, урлаг, хүний хөгжлийн төвийн барилга баригдаж байгаа юм. Ерөнхий сайд Н. Алтанхуяг Замын-Үүд суманд ажиллаж дээрх барилгуудын ажлын явцтай танилцлаа. Соёл, спорт хүний хөгжлийн төвийн барилгыг “Фронт гейт” компани 5,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Замын-Үүд суманд ажилладаг зуурмагийн хоёр узелийн ажил зогссоноос барилга угсралт, цутгалтын ажил зогссон гэж компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулж байна.
“Арвис интернэйшнл” компанийн барьж байгаа 100 ортой эмнэлгийн барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Ерөнхий сайд нийт 4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өндөр өртөгтэй босч байгаа барилгуудын нэг гээд цаашдаа энэ хэмжээний төсөвт өртөгтэй эмнэлгийн барилгуудад тоног төхөөрөмжийнх нь асуудал хамт шийдэгдэж байх ёстой гэж санууллаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ