Цахилгааны тоолуурыг үнэгүй баталгаажуулж, суурилуулна
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани нь энэ сарын 22-ны өдөр бүх салбар төвүүд болон Хэвлэлийн хүрээлэнгийн хойд талд байрлах Зүүн түгээх төвд Хэрэглэгчдийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр тоолуур баталгаажуулах, суурилуулах хүсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдэд цахилгааны төлбөр төлөх шинэ хэлбэрүүдийг танилцуулж, үнийн урамшуулал болон шинээр ашиглалтад орсон орон сууцны борлуулалтыг хүлээн авах, дэд станц, шугам тоноглолын өмчлөл шилжүүлэх, сүлжээнд шинээр холбох зэрэг олон төрлийн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөмжийг өгөх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ