“Үдийн цай” хүүхдийн авбал зохих амин дэмийг хангаж чаддаггүй

img

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 342 /давхардсан тоогоор/ ерөнхий боловсролын сургууль, “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг найман үйлдвэр хамрагдсан байна.

Шалгалтад хамрагдсан сургуулиудын хичээлийн байрын ариун цэврийн тоног төхөөрөмж нь нормоос 2.5-3.5 дахин бага, сургуулиудын 60 хувь нь биеийн тамирын танхимын дэргэд ариун цэврийн өрөөгүй байна. Үдийн цайнд хамрагдаж буй сурагчдын гар угаалгын байдалд үнэлгээ өгөх зорилгоор сурагчийн гарнаас эрүүл зүйн арчдас шинжилгээг авахад 30% нь эерэг үзүүлэлттэй буюу гараа угаагаагүй, бохирдолтой байгаа нь бохир гараар дамжих халдварт өвчин тухайлбал А вируст гепатитын халдвар тархах нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн сургуулийн гал тогооны  тавилга, тоног төхөөрөмж, аяга, таваг, багаж хэрэгслээс арчдас авч шинжлүүлэхэд 25.9 хувь нь эерэг үзүүлэлттэй буюу Е.Coli, Enterobacter илэрсэн нь угаалга, цэвэрлэгээний чанар, үр дүн  хангалтгүй байгааг харуулжээ.

Шалгалтын явцад сургуулийн үдийн цайнд сурагчдад өгсөн, бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүн болон хоолноос дээж авч лабораторид шинжлүүлэхэд шалгалтад хамрагдсан сургуулийн 12 хувь нь тухайн өдрийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаалаар баталсан Сургуулийн хүүхдийн үдийн цайгаар авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, үндсэн шимт бодис ба илчлэгийн хэмжээг хангаж чадахгүй байгаа нь тогтоогдсон.

Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрт хүнс нийлүүлдэг “Мон сүү”, “Милко”, “Талх чихэр”, “Бамбууш” зэрэг ХХК нь цонх нь онгойлгодог хэсгээр торон хаалтгүй, бохир, цэвэр бүсийг хооронд нь ялгасан тэмдэггүй, цахилгаан тасарсан үед бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах журам боловсруулаагүй, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг нь үйлдвэрийн нийт ажлын байр, шат дамжлагад жигд хүрэлцээгүй,  түүхий эд, хүнсний нэмэлт, туслах материал нь дагалдах бичиг баримт дутуу баталгаажилттай болон түүхий эд хүнсний нэмэлтийг төрөлжүүлэн хадгалах агуулахыг нөхцөл зааврын дагуу шошгожуулаагүй, дотоодын хяналтын чанар хангалтгүй зэрэг зөрчлүүдтэй байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ggggg:
dund ni tsai ugch baihad zaabal buh yumiig hangah yostoi yum gej uu etseg eh ta bugd busdiig ni hariutsah uuregtei uls oron hujirhegchihiin hereer ter ni saijrah bailgui dee
2013-11-21
unshigch:
udiin tsai bolohoor hool bish shu de. ogloonii und, odriin hooloo gertee idcheed ireh yostoi. ene ogch bga zuil bol zawsar hoorondiin zuil shu de. etseg eh, bagsh nar n huuhduudiinhee derged iim ch yum tiim ch yum geed muulaad bhar huuhed yaj ideh yum be. tegeed ch ene bol huuhdiin odriin ilchleg nohoh zuil bish. gadnii orond osorjin surguuli deeree bdag huuhduuded bol hool ogdog shu.
2013-11-21
irgen:
naadah chini ner todii heden hun zavsaraas ni mongo zavshihaas oor yum baihgui gants shirheg buuz ogood hool bolohuu
2013-11-20
zochin:
udiin tsaind ogch bgaa bam*h companii buteegdehuuniig huuhduud surguuli deeree idehgui, boon uirsen nuntag bolgood l gertee avchraad hayadag. hoyoriin hoorond huuhed idehgui iim buteegdehuuniig ner todii udiin tsai nerteigeer ogoh hereg bna uu saidaa!!! dahin tender yavuulj solij boldoggui yum bolov uu???
2013-11-20