Энэ оны үг “selfie”
Оксфордын толь бичиг зохиогчид 2013 оны үгээр “selfie” /өөрийнхөө зургийг авах/ хэмээн зарласныг өчигдөр “Ройтер” агентлаг мэдээлжээ.
Редакци дээрх үгийг оны үг болгон сонгосноо тайлбарлахдаа, эхний үед сошл сайтынхан хэрэглэдэг байсан ч өнгөрсөн онд аман болон бичгийн ярианд хэрэглэгдэх нь 17 хувь хүртэл өссөн гэсэн байна.
Редакци “Selfie”-г гар утас, камераар өөрийнхөө зургийг авах гэж тайлбарлажээ. Тус үгийг 2002 оны есдүгээр сард Австралийн нэгэн интернэт форум дээр анх хэрэглэсэн аж.
Оксфордын толь бичгийн редакцийнхан “Selfie”-тэй өрсөлдсөн бусад үгийг мөн нэрлэжээ. Үүнд: “twerk” (“тверкинг” –хип хопчид бүжиг гэж нэрлэх болсон), “bitcoin” (виртуал ертөнцийн мөнгө) бас “unlike” (эс таалагдах).
Оксфордын толь бичиг англи хэлтнүүдийн хамгийн нэр хүндтэй хэвлэл бөгөөд 1884 оноос эхлэн гаргаж байгаа. Шинэ үгээр байнга баяжиж байдаг юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ