Эрүүл мэндийн сайд “Siemens”-ийн төлөөлөгчидтэй уулзав
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Солонгос улс дахь “Siemens” корпорацийн Эрүүл мэндийн үйлчилгээний хэлтсийн дарга Жонг Чеол Парк, Олон улсын эрүүл мэндийн газрын гадаад хамтын ажиллагааны менежер До Хуун /Патрик/ Ким нарыг хүлээн авч уулзан, цаашид хамтран ажиллах тухай санал солилцов.
бйы
Уулзалтын эхэнд ноён Парк Жун Чоль Монгол улсад явуулж буй үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулаад, “Монгол улсын нэлээд олон эмнэлэгт “Siemens”-ийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ажиллуулж байна. Цаашид засвар үйлчилгээний төвөө нээж, эдгээр төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангах, урьдчилан сэргийлэх үйлчилгээ, засварын ажлыг цаг алдалгүй хийхийг зорилгоо болгож байна” гэдгээ хэлсэн.
бЙ
Мөн ЭМЯ-ны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Одтой эмнэлгийн тоног, төхөөрөмжийн сургалт, судалгаа, хяналт шинжилгээний бодлого стратегид хамтран ажиллахад өөрсдийн зүгээс туслалцаа үзүүлж, дэмжиж ажиллах талаар санал солилцлоо.
БӨЙ
“Siemens” корпораци нь 2011 оноос эхлэн манай орны эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2014 онд дистрибьютер компани болох “Моносфарм трейд”ХХК-тай хамтран ажиллах болсон аж.
Й
Дашрамд дуулгахад, төлөөлөгчид уулзалтын төгсгөлд 7 иж бүрдэл компьютер томографийн аппарат, 1 иж бүрдэл ангиографийн аппаратыг аймгуудын Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-д суурилуулахаар төлөвлөснөө дуулгасан байна.
ЙЫӨ
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ