М.Стрип Сюзан Бойлийн дүрд тоглоно

img

Холливудын супер од Мэрил Стрип “Авьяаслаг британичууд” шоугаар алдаршсан Сюзан Бойлийн тухай кинонд түүний дүрийг бүтээх болжээ. С.Бойлийн дүрд Мэрил Стрипээс гадна Кэтрин Зета-Жонс, Глен Клоуз нар өрсөлдсөн аж. Харин Сюзан Бойл Мэрил Стрипийг дүрд нь тоглохыг хүссэн гэнэ.

Сюзан Бойл анхны альбомоо 19 сая борлуулсан юм. Түүний  “I Dreamed A Dream” дууг нь YouTube-ээр  130 сая удаа үзсэн байдаг. С.Бойл дөрвөн альбом гаргаж, “Грэмми”-ийн хоёр шагнал хүртэж, Гиннесийн гурван амжилт тогтоосон юм. Тэрбээр одоо Шотландад гэртээ чимээгүйхэн амьдарч байна. Сюзан Бойл энэ жил 52 настай.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochih:
hovor tohioldoh adarmaatai ,gaihaltai ,sonin huvi zaya !
2013-11-21
zochin:
unen tasarhai
2013-11-21