Орон нутгийн цагдаагийн байгууллагуудад шалгалт хийж байна
Шинэчлэн батласан Цагдаагийн албаны тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил, цагдаагийн байгууллагын шинэтгэлийн хүрээнд баримтлан хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцыг шалгаж, туслан зааварчлах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар даргын зөвлөлийн гишүүдээр ахлуулсан ажлын хэсгүүдийг томилжээ.
Тэд өнөөдрөөс эхлэн ирэх сарын 09-ний хооронд төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалтыг хийж эхэлсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ