Харбин хот цасанд даруулжээ
Хятадын зүүн хойд хэсэгт байрлах Харбин, Дунбэй хотууд сүүлийн хагас зуун жилд ороогүй их цасанд дарууллаа гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ. Гурав хоногийн турш орсон их цасны улмаас цасанд дарагдаад буй Харбин хотыг 50 мянга гаруй иргэн хамтран цасан хунгараас салгаж эхэлсэн гэнэ. Иргэдтэй хамт цагдаагийн болон түймрийн аюулаас хамгаалах байгууллагуудын ажилтнууд ажилллаж байгаа аж. Аюулгүй ажиллагааны үүднээс бүх цэцэрлэг, сургуулийг хаасан байна. Үүнээс гадна хурдны зам болон нисэх онгоцны буудлуудыг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргажээ.
Хятадын төв телевиз “CCTV” мэдээлснээр цаг уурын гамшигт үзэгдлээс болж Хэйлунзян, Зилинь мужад дөрвөн хүн зам тээвийн осолд орж амиа алдсан бол 100 гаруй иргэн гар, хөлөө хөлдөөжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ