Боомтын захиргааг Шадар сайдад хариуцуулахыг дэмжсэнгүй

img

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хуульзүйн байнгын хорооны хамтарсан хуарлдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хилийн боомтын тухай Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төслийг хэлэлцсэн юм. Ажлын хэсгийнхэн Хилийн боомтыг ЗГХЭГ-ын мэдэлд байлгахаар нэгдсэн саналд хүрчээ. Олон улсын жишгээр Хуульзүйн эсвэл Эдийн  засгийн яаманд харъяалуулдаг байна. Харин манайх энэ захиргааг ЗГХЭГ-ын харъяалалд хамааруулж иржээ. Дээрх гурван яамдын хариуцаж байгаа ажлын ачаалал их учир ЗГХЭГ-ын харъяанд байх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн байна.

5

Хилийн боомтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг  болон АН-ын бүлгийн санал дүгнэлтийг сонссон.  “Шударга ёс” эвслийн бүлэг хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналаа танилцууллаа.  Хилийн боомтын асуудлыг хэн хариуцах эсэх дээр гишүүд нэлээд маргалдсан. “Шударга ёс” эвслийн бүлэг хилийн боомтын асуудлыг Шадар сайдын удирдлагад байх нь зүйтэй гэж үзсэн байна. Учир нь “ЗГХЭГ-ын даргын хариуцах хүрээнд байх нь ачаалал нэмэгдүүлнэ. Тийм учраас Шадаар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан нь зөв” гэж тус бүлгийнхэн үзсэн байна. Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат:

5

-Урьд нь бид хилийн боомтын тухай янз янзаар ойлгож ирсэн. Шалган нэвтрүүлдэг гааль зэрэг явцуу хүрээнд ойлгож ирсэн. Шинэ хуулинд өргөн утгаар нь оруулж ирж байна. Боомт гэдэг нэр нь  хил нэвтрэх гэдэг ойлголтоор манайд түгсэн. Бид хэрвээ хилийн боомтын тухай асуудлыг нутаг дэвсгэрийн үйл ажиллагаагаар нь авч үзэж байгаа бол эдийн засаг, чөлөөт бүсээ байршуулах нь зүйтэй.  Энэ бол Монгол Улсын хилийн худалдаа, транзит тээвэртэй салшгүй холбоотой зүйл. Олон улсын ангилалтай Алтанбулаг, Замын-Үүд, олон улсын нисэх онгоцны буудал дээр чөлөөт бүсийг хилийн боомтын нутаг дэвсгэрт хамруулъя гэдэг зарчмын зөрүүтэй санал гаргаж байна. Энэ нь хил орчмын худалдаа, татваргүй үйлдвэрлэлийг дэмжих, олон жил яваагүй Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийг цэгцлэхэд хэрэгтэй гэж АН-ын бүлэг үзсэн гэлээ. Дараагаар нь гишүүд саналаа хэлсэн юм.

5

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Олон улсын ангилалтай боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болно гэж байна. Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хууль хараахан гараагүй байгаа. Эдийн засгийн чөлөөт бүсийг юу гэж тодорхойлж байгаа юм бол. Суурьшлийн бүсэд хорт бодис агуулах нь хориотой байгаа. Боомтыг суурьшлын бүс болгоно гэж заасан. Тиймээс “Боомтод хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай ачаа тээшийг түр хугацаагаар хадгалах, дамжин өнгөрүүлэх зорилгоор тусгай агуулахад хадгална” гэж оруулмаар байна.

6

Хуульзүйн сайд Х.Тэмүүжин:

-Боомтын тухай хуулиар дотоод хилийн асуудалтай холбоотойгоор Хуульзүйн сайдын  эрхлэх асуудлын өргөн хүрээтэй бодлого явж  байгаа. Үүнтэй холбоотой эдийн засгийн асуудал хөндөгдсөн. Энэ бол салбар хоорондын асуудал биш. Шадар сайдад салбар хоорондын асуудлыг эрхлэх чиг үүрэг байхгүй гэсэн юм.

5

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Ачааг хилээр нэвтрүүлэх олон улсын таван төрлийн хяналт байдаг. Нэг хяналт нь аюулгүй байдлынх. Монгол Улс дэлхийн худалдааны орон. Манайх мөрдөж байгаа. Үүн дээр  ЗГХЭГ-ын төвшинд асуудлыг хутгалдуулж болохгүй.

Гишүүд хилийн боомтын захиргааны асуудал дээр нэлээд мэтгэлцээд Шадар сайдад харъяалуулах асуудал дэмжигдсэнгүй.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ