Ж.Энхбаяр: Данхайсан юмаа ухаалаг болго, Ч.Сайханбилэг ээ
Хилийн боомтын харъяалалын асуудалд гишүүд мэтгэлцэв. Үүнд Ж.Энхбаяр гишүүн ЗГХЭГ-ын ачаалал их, ажлын алба дээр хилийн боомтын захиргааг харъяалуулах нь зохимжгүй. Шадар сайдын юм уу, эсвэл Ерөнхий сайдын харъяанд байх нь зүйтэй гэж үзэж, “Шударга ёс” эвслийн бүлгийн саналыг дэмжиж байв. Тэрбээр “Сайханбилэг ээ, данхайсан төрөө цэгцэл. Чамд хийх ажил их байгаа. Ерөнхийлөгч “данхайсан юмаа ухаалаг болго” гэж хэлээд байгаа шүү дээ. 200 мянга гарсан төрийн албаа цэгцэл, мэргэжлийн байгууллагын ажилд битгий хутгалд” хэмээн зөвлөв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ