Барилгын материалын сорилт шинжилгээний сургалтад хамрагджээ

img

Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд БНСУ-ын KCL байгууллагатай байгуулсан гэрээнийхээ дагуу стандарт, бүтээгдэхүүний баталгаажуулалт, барилгын материалын туршилт, лабораторын түвшинд сорилт шинжилгээ хийх сургалтанд хамрагджээ.

Уг сургалтаар барилгын материалыг стандартын дагуу галд тэсвэршилт, халах хэмжээ, утааны нягтрал, шатамхай хийн хэмжээг шинжилгээгээр тогтоох зэрэгтэй танилцсан байна.  Мөн барилгын материалын бүтцийн тест, ус даах чадвар, гадна болон айл хоорондын дуу чимээ тусгаарлалт, дулаан алдагдал, зэврэлт зэргийг лабораторид болон гадаа байгалын цаг уурын нөхцөлд шинжилдэг технологи арга зүйн аргуудтай оролцогчдыг танилцуулжээ.

 KCL нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах, барилгын материалын чанарыг дээшлүүлэхийн тулд импортоор орж ирж буй найдвартай болон аюултай бүтээгдэхүүнд нарийн хяналт, шинжилгээ хийн баталгаажуулалт олгодог байгууллага юм.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ