“Эм Жэй Ай Эйч” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ
“Эм Жэй Ай Эйч” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор хүчингүй болгосон байна. "Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай" хуулийн 6.1.3, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 14.1.1, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 34.1.4, СЗХ-ны “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 8.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.
Тус компанийн харилцагчдыг брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бусад компанид шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэх юм.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ