ТОП-20 индекс 0.25 хувиар өсчээ
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 19 компанийн 6793 ширхэг хувьцаа арилжигджээ. Лхагва гарагийн арилжаагаар нийт 62 хэлцэл хийгдсэн бөгөөд 9 сая 703 мянга 721 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.
ТОП-20 индекс 14345.23 нэгж болж, өмнөх өдрөөсөө 35.55 нэгжээр буюу 0.25 хувиар өсчээ. Хамгийн их өсөлттэй арилжаалагдсан компаниудаас дурдвал “Э-Транс ложистикс”ХК 14 хувь, “Оллоо”ХК 10.76 хувь, “Монинжбар”ХК 6.66 хувиар тус тус өсчээ.
Харин “Бөөний худалдаа”ХК 8.61 хувь, “Силикат”ХК 6.98 хувь, “Женко тур бюро” 1.12 хувиар хамгийн их бууралттайгаар арилжаалагдсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ