Ч.Даваабаяр: МҮОНТВ-ийн нэрээр мөнгө завшдаг хэсэг бүлэг хүмүүс бий
МҮОНТВ-ийн нэр бүхий уран бүтээлчид телевизийнхээ Ерөнхий захирал М.Наранбаатар болон Үндэсний зөвлөлдөө хандан, МҮОНТВ-ийн дарга Ч.Даваабаярыг огцруулахыг шаардсан өргөх бичиг хүргүүлээд байгаа билээ. Ч.Даваабаяр "ETV" телевизийг үүсгэн байгуулагч бөгөөд тус телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. Уран бүтээлчдийн зүгээс түүнийг телевизийн анхны мэдэгдэхүүнгүй, ажилчидтай зүй бусаар харьцдаг хэмээн мэдэгдэж буй.
da
Тэгвэл өнөөдөр МҮОНРТ-ийн дарга Ч.Даваабаяр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж, түүний талаар сүүлийн үед яригдаад байгаа асуудлаар тайлбар өглөө. Түүний хийсэн мэдэгдлийг хүргэж байна.
ad
“МҮОНТВ-д үүсээд байгаа асуудлуудыг та бүхэн сонссон байх. Намайг МҮОНТВ-ээс гаргаж, төрхөмд нь буцаах цаг нь болсон гэдэг мэдээллийг нэлээн олон цахим сайтаар төлбөртэй мэдээлж байна. Манай байгууллагын бүх нийтийн хурлаар тодорхой нэр бүхий хүмүүс өргөх бичгээ танилцуулж, ерөнхий захирал болон үндэсний зөвлөлийн дарга нарт өргөх бичгээ гардуулж, ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэхийг хүссэн. Ингэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудаас авчирч манай байгууллагын тогоон доторх асуудлыг олон нийтэд цацсан. Бид энэ асуудлаар ярилцаад хаана нь асуудал байгааг хэлэлцэж болох байсан. Би гурван өдөр тэвчээртэй харлаа. Гэтэл захиалгат янз бүрийн мэдээлэл гарч эхэлсэн тул өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлалаа.
12
МҮОНРТ-ийн хувьд гаднаас нь харахад олон нийтийн статустай, өөрийн хуультай, олон нийтэд үйлчилдэг байгууллага мэт харагдаж байгаа. Би энэ байгууллага дотор ороод нэг жил ажиллаж үзлээ. Ингэж ажиллах явцдаа МҮОНТВ маань Хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгааг мэдлээ. Дунд шатны нэгдэл, албадын дарга нар жирийн уран бүтээлч нарын нэрээр, хувийн компанийн нэрээр төсөл хөтөлбөрт оролцож, тухайн уран бүтээлчид өчүүхэн жоохон хэсгийг нь өгч, ихэнх хэсгийг дарга нар буюу 4 давхарын дарга нартаа өгдөг дотоод сүлжээтэй юм байна. Миний хувьд олон нийтийн телевизэд ажиллаж байгаадаа баярладаг. Байгууллага руугаа дайрч байгаа ч хэрэг биш. Уран бүтээлчид ямар ч буруугүй. Зөвхөн тодорхой хэдэн хүн, хурган дарга нарын ашиг сонирхол яваад байна. Энэ бүхний цаана зүгээр жирийн сэтгүүлч нь ажлаас халагдаж, дарга нар нь албан тушаал аваад явдаг юм байна.
12
Одоо л гэхэд “1 сая 1 минут” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ханхүү дотоод аудитын шалгалтаар 2 жил дараалан зөрчил гаргасан. Уг зөрчил нь юу гэвэл өнгөрсөн жилүүдэд хувийн компаниудтай гэрээ хийж, МҮОНТВ-ийн эфирээр цацаж, их хэмжээний мөнгө хувьдаа авч байсан. Зөрчлөө арилгаагүй байж энэ жил бас хийсэн ажлынхаа тайлан, гэрээг үзүүлэхгүй байгаа. Тиймээс тодорхой нэгдлийн уран бүтээлчдэд аудитын шалгалт оруулсан нь үнэн. Хууль бус ажиллагаагаа зогсоо, телевиз бол ганцхан данстай. Энэ дансаар эргүүлээд уран бүтээлчдэд нэвтрүүлэг хийсний шагнал зэргээ өгөх ёстой гэсэн шаардлага тавьсан. Өнөөдөр жилийн эцэс болох гэж байна. Ажлын тайлангаа өгөхгүй, байгуулсан гэрээнүүдээ үзүүлэхгүй байгаа тул дотоод аудитын шалгалт оруулсан.
12
Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг зөрчигдөөд иймэрхүү зүйл зохион байгуулаад явж байгаа. Энэ бүхний цаана манай спортын сайн сэтгүүлчдийн нэг Л.Цагаандалай гэж байгаа. Тэр саяхан Ерөнхий сайдын ивээл дор зохион явуулсан “Адуучин” гэдэг нэвтрүүлгээс 200 гаруй сая төгрөг авсан байгаа юм. Энд хэвлэл мэдээллийн тодорхой зардал тусгагдсан. Тусгагдсан зардлыг МҮОНТВ-ээс гаргаж, тэнд ажилласан баг хамт олонд амралтын өдөр ажилласан шагнал урамшуулал олгох байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээ, тайлангаа үзүүлэхгүй байгаа тул захирлын дэргэдэх салбар зөвлөлийн хурлаар асуудлыг нь авч хэлэлцэе гэтэл Л.Цагаандалай амралтаа аваад явчихсан. Ажилдаа оронгуутаа бослого тэмцэл гээд явж байна. Ийм байж болох уу.
12
Энэ бол МҮОНТВ. Олон нийтийн өмнө хариуцлага хүлээж, олон нийтэд нийцсэн нийтлэл нэвтрүүлэг бэлдэх үүрэгтэй байгууллага. МҮОНТВ хуультай, дотоод журмаараа ажилладаг тул эрх мэдлийнхээ хүрээнд, хуулийн хүрээнд ажлаа явуулсан. Хүмүүсээ хөөж, тууж, мөрдөж мөшгөдөг зүйл байхгүй, хуулийн хүрээнд шаардлага тавьж ирсэн. Түүнчлэн уран бүтээлийн 2 нэгдлийн сэтгүүлч н.Наранцэцэг МNB-2 сувгаар “Мисс Монголиа” нэвтрүүлгийг бүтэн сарын турш эфирээр цацсан. Одоо болтол гэрээ байхгүй, төлбөр мөнгө нь яаж зарцуулагдсан нь мэдэгдэхгүй, ажлын тайлангаа өгөхгүй байгаа тул дотооод аудит оруулсан. Манай дотоод аудиторууд өөрийн хийх ажлаа л хийж байгаа. Графикийн дагуу шалгадаг ажлаа л хийж байсан. Хүний мууг үзэх гээд ажлаас хална, хөөж тууна гэсэн юм байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
12
Тэрбээр уг мэдэгдлийг хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
12
-Тодорхой нэр бүхий хүмүүсийг дотоод аудитаар шалгуулсан гэж байна. Энэ талаар тодруулаач?
-Ер нь бол манай байгууллагын гуравдугаар улирлын ажлын тайлан гарч байгаа. Бид улирал болгон ажлын тайлангаа стратегийн газартаа өгдөг. Бид бүх нэгдэл албадуудаас тайлан авдаг. Энэ тайлан орж ирэхгүй байгаа учраас тодорхой хугацаанд харсны дараа дотоод аудитын шалгалт оруулдаг. Манай байгууллагын дотоодын л асуудал. Гэтэл дотоод асуудлыг олон нийтд ил тод яриад хэвлэл мэдээлэл дагуулж ирээд, өргөх бичиг бариад байх шаардлага байгаа юм уу. Эсвэл ойлголцлын зөрүү гарсан уу хэлж мэдэхгүй байна.
12
-Танай байгууллагын уран бүтээлчид нэвтрүүлэг хийхдээ заавал удирдлагуудтайгаа гэрээ хийх шаардлагатай байдаг юм уу?
-Хөдөлмөрийн гэрээ хийхдээ тэдэн сард тэдэн нэвтрүүлэг хийнэ гэсэн гэрээ хийдэг. Тэрнээс илүүг төсөлт хөтөлбөрүүдийн хүрээнд хийдэг. Тэр төсөлт хөтөлбөрүүдэд ажилласан бол шагнал, илүү цагийн цалингаа аваад явдаг уламжлалтай.
12
-Таван өдрийн дотор ажлаа өгөхийг шаардсан өргөх бичиг өгсөн байгаа?
-Манай Ерөнхий захирал болон Үндэсний зөвлөлд ажлын таван өдрийн дотор энэ хүнийг ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдэл хүргүүлээд байгаа. Маргааш Үндэсний зөвлөлийн хурлаар миний асуудлыг шийдэх байх. Ер нь би МҮОНТВ-д шинэчлэл хийх гэж ирсэн. Орчин үеийн телевизийн зах зээл рүү хурдхан шилжиж, зөв горимоор нь ажиллуулах хүсэл сонирхол байна. Тэгэхийн тулд би өөрийн эрх мэдлийн хүрээнд ажлаа явуулж байна. Тэр ч бүү хэл өөрийнхөө машинаар улсын ажлаа амжуулж, баяр наадмаар ажилласан хүмүүсийнхээ хоолыг нь даасан тохиолдол бий. Манай өглөө хөтөлбөр өглөө бүр шууд эфиртэй, спортын хөтөлбөр хагас бүтэн сайнд шууд явдаг онцлогтой. Би хувийнхаа хоёр камерийг ажилдаа хэрэглүүлсэн. Гэхдээ энэ байдлаа даргадаа танилцуулахад бүтэц өөрчлөгдөхөөс нааш шийдэгдэх боломжгүй гэсэн. Бүтцийн шинэчлэл 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ.
1 Хоёр камерийг дээрх хоёр нэгдэлд ашиглаж байсан ч мэдэгдэл гаргасны дараа өчигдөр буцаагаад авчихлаа. Мөнгө төгрөг аваагүй, түрээслүүлээгүй, гол нь ажил сайн явах ёстой гэж үзсэн. Сүхбатаар аймаг руу баг ахалж явахад осол гарлаа, бараг л Даваабаяраас боллоо гэж яригдаад байгаа. Тийм юм байхгүй. Осол аваарийг хүн урьдчилж харахгүй шүү дээ. Цагдаагийн байгууллагаас хурд хэтрүүлээгүй юм байна, архи дарс уугаагүй юм байна гэсэн дүгнэлт гарсан.
12
-“Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч байсан Г.Гэрэл дараагийн захирлаар томилогдохын тулд энэ бүх явуулгыг зохион байгуулж байна гэсэн мэдээлэл гарч байна?
-Энийг би мэдэхгүй ш дээ. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд өөр өөрийнхөө өнцгөөс мэдээлж байгаа байх.
12
-Энэ хүний яриад байгаа асуудал таныг ажлаас халуулах шалтгаан мөн үү? -Олон нийт янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Би сүүлийн үед болсон асуудлаар дүгнэлт хийж үзлээ. Миний буруу, алдаа юу байна гэж бодоод байсан сүүлд нь ер нь хувийн юмаа улсад битгий ашиглуул. Аль болох улсын юмыг ашигла гэж л хэлээд байгаа юм байна гэж ойлголоо. Ийм сонин үзэл суртал надад таалагдахгүй байна. Ажлаа явуулахын тулд өөрийнхөө юмыг хэрэглүүлж, хуулийн хүрээнд, эрх мэдлийнхээ хүрээнд хийж байгаа. Телевизээс юм аваад ашиглачихсан нэг ч юм байхгүй гэж хэлмээр байна.
12
-Та одоо МҮОНТВ-ээс өөр хувийн бизнес эрхэлж, ашиг орлого олж байгаа юу? -Үгүй. Би жилийн өмнө энэ албанд очсон цагаас ETV-ийн ерөнхий захирлын ажлаа өгсөн.
12
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ