Улаанбаатарт 0 хэм байна

img

Маргааш баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр цас орно.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус,өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө Халх голын сав газраар 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 12-14 градусхүйтэн , өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 градус, Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ