Өдөрт 150-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авдаг

img

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамж, замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Энэхүү тогтоолын дагуу шинэ журам мөрдөгдөж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо  ажлын нэг өдөрт 34 мянгаар буюу 20 хувиар буурчээ.
Харин өдөр ирэх бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгааг холбогдох байгууллагуудаас авсан мэдээллээс харж болно. Тодруулбал, нийслэлийн Статистикийн газрын мэдээгээр одоогоос гурван жилийн өмнө Улаанбаатар хотод 162 мянга 710 тээврийн хэрэгсэл байсан бол 2012 онд 66 мянгаар нэмэгдэж 228 мянга 592 болсон байна. Авто тээврийн газрын мэдээгээр улсын хэмжээнд өдөрт 150-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авдаг гэсэн дүн байгаа бол Зам тээврийн яамнаас ирүүлсэн мэдээгээр энэ оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 45 мянга 297 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ.Авто тээврийн газрын 2013 оны 8 дугаар сард гаргасан мэдээгээр Улаанбаатар хотод 321 мянга 159 тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд өдөрт дунджаар 170 мянга гаруй нь замын хөдөлгөөнд оролцдог гэжээ. Харин нийслэлийн шалган бүртгэх товчоодоор хоногт дунджаар 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас хот руу орж ирдэг гэсэн судалгаа байна.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол хүн:
эвий дээ хөөрхий судалгаа яг зөв бичсэн байна. бүртгүүлсэн бүхэн уб т явахгүй шүү дээ. уб дугаартай хөдөө явж байгаа, хуучин машинууд түрэгдээд хөдөө гарч байгаа. машины ипортолж байгаа бизнесээс багагүй татвар улсад орж байгаа шүү. зөвхөн зохицуулалт муутайдаа ингээд байгаа шүү дээ. төр захиргаа, нийслэлийн байр савуудаа жаахан захруу гаргаад өгөхөд л өөр болно. одоо япон машин оруулахыг хорино л гээд байна. яс юман дээр японоос орж ирж байгаа машин шиг гарын ая даах юм алга шүү
2013-11-21
эвийдээ хөөрхий судалгаа:
тэгээд яаачаав тэглэ гээд 2 сая машинтай болохгүй л байх. угаасаа улсын хүн ам нь 3 хүрэхгүй сая, насанд хүрсэн нь 1 сая гаранхан хүнтэй, хүн ам олигтой өсөхгүй байгаа. нийслэлд маань 1,3хан сая хүн байдгийн насанд хүрсэн нь 500хан мянга шүү дээ сугануудаа. ийм тоогоор нэмэгдэж байгаа ч мөн бараг төдий тоогоор хөдөө зарагдах ашиглалтнаас хасагдах байдлаар цөөрч л байгаа. харин яг түгжирдэг төвийн хэсгээр 1 ч км зам нэмэгдэхгүй олон жил болж байгааг мэдэж л байгаа биздээ суга минь тэгэхээр айх юм алга
2013-11-21