Чуулганы нэгдсэн хуралдаан болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас хуралдахаар товлогджээ. Хуралдаанаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд зэргийг хэлэлцэнэ.
Мөн Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоол, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонсох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ