Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

  Нийслэлийн Иргэний танхимд

09:00 цагт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлөөс сургуулийн эргүүл “School police” шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байна. Уг төслийн нээлтийн ажиллагаа болно.

 

“Кемпински” зочид буудалд

9:00 цагт Монгол дахь “Анхны компанийн засаглалын үнэлгээний тайлангийн нээлт”  Уг үйл явдлыг ОУСК, Санхүүгийн зохицуулах хороо, Компаний засаглалын хөгжлийн төв хамтран зохион байгуулж байна.

 

“Улаанбаатар” зочид буудалд

09.00 цагт МҮЭ-ийн холбоо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сантай хамтарсан "Хөдөлмөрийн судалгааны хэрэгцээг тодорхойлох нь" сэдэвт уулзалт-семинар

 

Эрүүл мэндийн яамны байранд

10:00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал ОХУ-ын Эрхүү хотноо суралцахаар явах эмч, сувилагч нарыг хүлээн авч уулзана.

 

НЗДТГ-т

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага зохицуулалтын төв” ОНӨҮГ байгуулах тухай, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах, уг хуралдаанаар Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

 

Хангарьд ордонд

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнгийн тухай танилцуулах, Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг Нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлэх тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцэх юм.

 

Монголын банкуудын холбоонд

 “Монгол улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т Монголын Банкны Холбоо, нийт банкны удирдлагууд гарын үсэг зурна.

“Чингис Хаан” ОУНБ-д

08:00-10:00 цагт "Агаарын хил дээр шувууны томуугийн вирус H7N9, коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ" сэдэвт "КОД-9" үзүүлэх сургалт явагдана. Үзүүлэх сургалтад Шадар сайд Д.Тэрбишдагва оролцоно.

 

Бусад

11:40 цагт Налайх-Зуун мод чиглэлийн 25 км авто замын нээлт болно.

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ