Иргэдийн санал асуулгын дүнг танилцуулна

img

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагаас болно. Хуралдаанаар Автомашины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнгийн тухай танилцуулах юм. Мөн Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг Нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлэх тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт зах худалдааны төв ажиллах журмын төсөл, Таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолоочийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах тухай журмын төсөл, Оршуулгын газрын хэмжээ, хамгаалалтын бүс тогтоох тухай хэлэлцэнэ.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гашуун:
хөөе нөхөдөө хот төлөвлөлт гэж юм бн уу өчнөөн давхар байшин баричхаад гаднаа ганц машины зогсоол байхгүй юмыг ямар тэнэгүүд нь баталдаг байна аа тэнэг гэхэд ч илүүдхээр та нарыг яаядаа байз наад хот чинь нэг л бишээ машины тоондоо биш зогсоол байхгүй олон байшин сав чинь хотын бөглөрөлийн 20 доошгүй хувийг бий болгож байгааг ойлгохгүй байна уу малнуудаа
2013-11-21
д.ганхуяг:
ийм юмаар санал хурааж байгаад гайхаж байна. үүний оронд авилгал авч, өгч байна уу гэсэн санал асуулга явуулсан бол үр дүнтэй байх байлаа. дээрх асуудлыг мэргэжлийн хүмүүс нарийн тооцоо хийж шийдвэрээ гаргах учиртай. будаач будаач гэхээр сахалаа будав гэгчээр ардчилал гэхээр л юм болгон дээр гар өргүүлээд түүний цаана юу болох нь хамаагүй гэвэл ёстой хариуцлагагүй ажил болно доо. жаахан ч гэсэн гэгээрээч. санал хураадаг хураадааггүй юм гэж бий шүү дээ. жишээ 2№ оны партизаанууд бүгд гавьяагаа эдэлж төрөөс авах юмаа авсан. гэтэл 90 оны партизаанууд төнөөдөр хорогдсоор байна. эдэнд байр өгөх үү гээд л асуучих. гэтэл үл хөдлөх байр савтайд нь өгөхгүй, гуйлгачин болсонд нь өгнө гээд үл хөдлөх хөрөнгийн газраас хөрөнгийг нь бөүртгэсэн лавлагаа гэж бөөн хүнд суртал гаргажээ. гэтэл 3 байр хувьчилж аваад 3-ууланг зарчихсан нөхөр үл хөдлөх байргүй гэсэн тодорхойлолт аваад явж байх юм. нөгөө талаас байр хувьчилж аваагүй өөрийн шудрага хөдөлмөрөөр олж авсан үл хөдлөх хөрөнгөөсөө болоод 90 оны партизааны шагнал хүртэх боломжгүй болж байгаа тохиолдол цөөнгүй байна. тэгвэл энэ 20 жилд архи уугаад хоосон гуйчин болсон бол байр авахнээ дээ. 5 алхамын цаадахыг харж тэ.с хөлдүү болсон толгойнуудаа гэсгээх хэрэгтэй. ийм журам боловсруулсан тэр бацаанаа халах хэрэгтэй.
2013-11-21