3041 гадаад иргэн уул уурхайн салбарт ажиллаж байна

img

Монгол Улсад 2010 онд гадаадын 90 орны 9990 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь өмнөх оныхоос 9 орноор нэмэгдэж, ажиллагчдын тоо 56.7 хувиар өсчээ. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч гадаадын иргэдийн 90.9 хувь нь эрэгтэйчүүд байгаа аж. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт ажиллагчдын 61.4 хувь нь БНХАУ-ын, 7.7 хувь нь ОХУ-ын, 4.1 хувь нь БНСУ-ын, 6.0 хувь нь БНАСАУ-ын, 3.3 хувь нь АНУ-ын, 1.9 хувь нь Вьетнам улсын, 1.7 хувь нь Австрали улсын,1.6 хувь нь Япон улсын, 1.0 хувь нь Канад улсын, 0.8 хувь нь ХБНГУын, 11.2 хувь нь бусад улсын харьяат иргэд байна. Өмнөх оны мөн үеийнхээс манай улсад хөдөлмөр эрхэлж буй БНАСАУ-ын иргэдийн тоо 2.9 дахин, БНХАУ-ынх 87.0 хувь, Казахстан улсынх 46.7 хувь, бусад улсынх 21.2 хувь, АНУ-ынх 8.9 хувь, БНСУ-ынх 6.7 хувиар тус тус өсч, харин Украйн улсынх 7.2 хувиар буурчээ.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 3041 буюу 30.4 хувь нь уул уурхай, олборлолт, 2528 буюу 25.3 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны, 970 буюу 9.7 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Харин  896 буюу 9.0 хувь нь боловсролын, 843 буюу 8.4 хувь бусад салбарт, 754 буюу 7.5 хувь нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны, 593 буюу 5.9 хувь нь барилгын, 65 буюу 0.7 хувь нь хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагааны салбарт тус тус ажиллаж байна гэсэн судалгаа гарчээ.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ