Компанийн засаглалын үнэлгээний анхны тайланг танилцуулна

img

Монгол дахь “Анхны компанийн засаглалын үнэлгээний тайлан”-ийн нээлт өнөөдөр Кемпинкси зочид буудалд болж байна. Уг үйл явдлыг Олон улсын санхүүгийн корпораци, Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран зохион байгуулж буй юм.

“Анхны компанийн засаглалын үнэлгээний тайлан”-ийн нээлтэд банк болон банк бус санхүүгийн байгууллагууд, хуульчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, Дэлхийн банк,  Европын Сэргээн босголт хөгжлийн банк, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийнхан оролцох юм байна. Энэ үеэр Монгол дахь Компаний засаглалын үнэлгээ судалгааны үндсэн үр дүнгийн талаар танилцуулж, цаашид хийх ажлын талаар мэргэжлийн хүмүүсийн хэлэлцүүлэг явуулах аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ