Филиппинд 23 улс тусламж илгээжээ

img

Гамшгийг бууруулах үндэсний комисс Филиппиний өнөөгийн байдал болон амиа алдсан иргэдийн талаар мэдээлэл хийжээ. “Хаян” далайн хар салхинд амиа алдсан иргэдийн тоо 4000-д хүрч, 18 мянга гаруй хүн гэмтэж, 1600 гаруй хүн сураггүй алга болсон гэжээ.

Тус комиссын дарга Едуардо дел Росарио “Гамшгийн бүсэд 648 мянган барилга байшин эвдэрсэн бөгөөд дэд бүтэц болон газар тариаланд учруулсан эдийн засгийн хохирол 275 сая ам долларт хүрсэн. Гамшигт хамгийн их өртсөн “Лейте” мужийн Таклобан хотын онгоцны буудал өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч олон мужид цахилгаан сэргээгдээгүй байдалтай байна. Цаг уурын албанаас энэ сарын 22-23-ны шөнө хүчтэй хар салхи дахин нэргэж магадгүй учир аврагчид яаралтай ажиллаж эхэлсэн. Мөн НҮБ, АНУ, тэргүүтэй тусламжийн багийнхан маш сайн ажиллаж байгаа. Филиппинд 23 орноос хүнсний болон эрүүл ахуйн тусламж илгээлээ” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ