Зарим хэсэгт цахилгааны түр хязгаарлалт хийнэ

img

 

Нийслэл хотын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний  өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний ачаалал даах чадвар, найдвартай байдлыг хангах үүднээс  110/10 кв-ын “Баруун” дэд станцын 10 кв-ын 1 ба 2-р секцийн шинэчлэлтийн ажлыг хийх гэж байна.

 

Өнөөдрийн байдлаар 110/10 кв-ын “Баруун” дэд станц нь Улаанбаатар хотын 1, 3, 4, 10-р хорооллын 1186 аж ахуйн нэгж, 23814 айл өрхийг цахилгаанаар хангаж байна. Үүнд 1-р зэрэглэлийн онцгой хэрэглэгчид болох 3-р эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Ачтан” эмнэлэг, дулааны насос станц-6 багтдаг. 110/10 кв-ын “Баруун” дэд станцын 10 кв-ын реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийн тоноглолууд нь хуучирснаас болж гаднын богино залгаа үүсэх үед гэмтлийг даахгүй болсон байна.  Хүндрэлийг шийдвэрлэхээр техникийн шинэчлэлтийг үе шаттай хийх юм.

 

Тиймээс энэ сарын 22, 29-ний өдрүүдэд 3,4-р хорооллын хойд хэсэг, 6-р бичил хорооллын хойд, Саппорогийн хойд талын гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааныг хоёр цагийн хугацаанд түр хязгаарлахаар болжээ. Засварын явцаас шалтгаалан цахилгааны хязгаарлалт хийх өдөр өөрчлөгдөх магадлалтай гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энд бас л гэмтэл шиг баахан хүний хувийн бизнесс зогсох гээд байдаг чадлаараа тэмцээд байгаа байдаа хэн илүү идэшнээсээ сайн дураар салахавдаа хөөрхий бараг бүх газар бугшсан ялзрал ажил хаяна ч гэх шиг хаявал хаяач хэн ч үгүйлэхгүй
2013-11-21