Конгрессийн гишүүнийг хар тамхины хэрэгт буруутгав

img

АНУ-ын Бүгд найрамдах намаас нэр дэвшиж сонгогдсон Конгрессийн гишүүнийг хар тамхи хадгалсан хэрэгт буруутгасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү мэдээллийг Хар тамхитай тэмцэх байгууллагын ажилтан Эдвард Шон мэдэгдсэн байна.

Өдгөө 37 настай Конгрессийн гишүүн Трей Рейдел өнгөрсөн сарын сүүлчээр саатуулагджээ. Тэрбээр хар тамхи худалдан авч байгаад баригдсан гэнэ. Түүний хэргийг өнөөдөр хэлэлцэж, шүүхээс шийдвэр гарах болно. Трей Рейдел “Маш хариуцлагагүй үйлдэл хийсэн. Хариуцлага хүлээхэд бэлэн” гэжээ. Харин улс төрийн карьерын тухай ямар нэгэн зүйл хэлээгүй ч албан тушаалдаа үлдэх хүсэлтэй байгаа талаараа сонгогчдод мессэж илгээжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ