Эцэг, эх сургуулийн орчинд эргүүлд гарна
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохиуцуулах зөвлөлөөс сургуулийн эргүүл “School police” шинэ төсөл хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн нээлтийн ажиллагаа Нийслэлийн Иргэний танхимд боллоо. “School police” төсөл хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хэв журам зөрчлөөс урьдчилан сэргийлж, сурагчдын эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх юм.
6
Нийслэлд энэ оны эхний арван сарын байдлаар 750 гаруй хүүхэд гэмт үйлдсэний 500 гаруй нь сургуулийн орчимд байгаа юм. Сурагчдын дунд Нийслэлийн цагдаагийн газраас судалгаа явуулахад 5000 гаруй хүүхэд сургуулийн орчинд гэмт хэрэгт өртөж байсан тухайгаа хэлжээ.
6
Дээрх нөхцлийг харгалзан сурагчдын ар гэрээс хоёр төлөөлөл өдөрт 7.30-13.30 болон 13.00-19.00 цагийн хооронд эргүүлд гарна. Сургуулийн удирдлага тус ажлыг зохион байгуулж эргүүлд ажиллах эцэг, эхэд 10 хоногийн өмнө мэдээлэл өгөх гэнэ. Нэг сурагчийн ар гэрийн төлөөлөл жилд нэг удаа хагас өдрөөр эргүүлд гарах тооцоог Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан байна. Эргүүлд гарах эцэг, эхийн ажилладаг байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө өгөх үүрэг хүлээж байгаа юм. “School police” төслийн тухай Нийслэлийн цагдаагийн газрын Чиглэлийн ахлах хошууч Б.Баатархүүгээс тодрууллаа.
6
Б.Баатархүү: Сургуулийн орчимд хүчирхийлэл харагдахгүй байгаа нь байхгүй гэсэн үг биш
6

-Сургуулийн орчинд хүүхэд аюулгүй, хамгаалагдсан, айдасгүй байх ёстой. Хүүхдүүд гэр, сургуульд л цагийг өнгөрөөдөг шүү дээ. Гэртээ бол эцэг эхийн хамгаалалтад байдаг. Харин сургууль дээрээ аюулгүй байж чадаж байна уу? Үүнийг яаж бүрдүүлэх нь их чухал. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө хэрэгжих төсөл. Бидний тооцоогоор жилд нэг л удаа хагас өдөр эргүүлд гарах юм. Сургуулийн орчимд хүчирхийлэл харагдахгүй байгаа нь байхгүй гэсэн үг биш. Хүүхдүүд, эцэг, эх цагдаагийн байгууллагад гомдол санал гаргах нь маш бага. Гар утас, пүүз, өдрийн хоолны мөнгөө дээрэмдүүлдэг явдал байдаг. Энэ бүхнийг ээж, аавууд нь арилгахын төлөө цагдаагийн байгууллага, сургуулиудтай хамтран ажиллах цаг болсон.
6
-Эцэг, эх хуваарийн дагуу эргүүлд гарахгүй бол ямар хариуцлага хүлээх вэ?
-Журмын дагуу захиргааны хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг авна. Мэдээж эцэг, эх хүүхдийнхээ сургууль дээр хагас өдөр эргүүлд гарахаас татгалзахгүй байх. Эргүүлд гараад сургуулийн үйл ажиллагаа орчин нөхцөлтэй танилцана, ангийн багш сургуулийн удирдлагатай уулзана гэдэг боломж юм л даа.
5
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ