Төрийн банк хамгийн эрсдэлгүй даатгалын үйлчилгээ үзүүлнэ
2013-11-21

Монгол улсын бүх хот, аймаг сумдад салбартай Төрийн банк нь нийт харилцагчдаа эрсдэлгүй ирээдүйд уриалан дуудсан даатгалын зуучлалын үйлчилгээг анхлан нэвтрүүллээ.

6

Төрийн банкнаас нийт харилцагчиддаа хамгийн эрсдэлгүй даатгалын үйлчилгээг хүргэх үүднээс Монгол улсдаа хамгийн нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч МИГ даатгал ХХК, Номин даатгал ХХК, Практикал даатгал ХХК, Соёмбо даатгал ХХК-тай хамтран ажиллах даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

6

Дээрх гэрээнд гарын үсэг зурснаар Төрийн банкны 2,7 сая харилцагч Монгол улсын бүх хот, аймаг, сум сууринд байрлах Төрийн банкны 540 гаруй салбар, нэгжээрээ дамжуулан даатгалын дараах үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо.

 6

Үүнд:

  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Жолоочийн албан журмын даатгал
  • Эд хөрөнгийн даатгал
  • Орон сууцны даатгал
  • Хүүхдийн гэнэтийн ослын даатгал

6

Төрийн банк нь даатгалын зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлснээр банкны нийт харилцагчиддаа банк-даатгалын үйлчилгээг нэг цэгээс авах боломжоор хангаж, улмаар 2,7 сая харилцагчийнхаа эд хөрөнгө, эрүүл мэндийг даатгуулснаар учирч болзошгүй эрсдлийг бууруулж, эх орондоо сэтгэл тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө чармайлт гарган ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин