Х.Цагаанбаатар ДАШТ-д зодоглож байна
2013 оны самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж байна. Өнөөдөр эхлэж байгаа уг тэмцээн гурван хоног үргэлжлэх бөгөөд манай улсаас Ж.Баярсайхан дасгалжуулагчтай 20 тамирчин тус тэмцээнд зодоглож байна.
Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 52 кг-д Ш.Эрдэнэбаатар, 57 кг-д Ч.Марал-Эрдэнэ, 62 кг-д О.Чинбат, 68 кг-д Д.Төмөрхүлэг, 74 кг-д Х.Цагаанбаатар, 82 кг-д Г.Ууганбаатар, 90 кг-д Р.Анхбаатар, -100 кг-д Б.Ариун-Эрдэнэ, +100 кг-д Б.Сугаржаргал нар хүч үзэж байгаа гэнэ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд 48 кг-д Г.Отгонцэцэг, 52 кг-д Г.Саранзаяа, 56 кг-д Д.Сумъяа, 60 кг-д А.Саранзул, 64 кг-д Т.Баттөгс, 68 кг-д Ц.Цэрэнханд, 72 кг-д Ц.Наранжаргал, -80 кг-д Б.Мөнхтуяа, +80 кг-д Д.Цэрэнханд нар зодоглохоор болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ