Сэтгэцийн эрүүл мэндийг хамт олны хүчээр илааршуулна

img

“Хамт олонд түшиглэсэн сэргээн засалт ба сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт сургалт Цэргийн түүхийн музейн урд байрлах “Park hotel”-д зохион байгуулагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтад ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс, “Айфо Монгол” дахин суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш дүүрэн хөтөлбөр, СЭМҮТ, нийслэлийн зургаан дүүргийн өрхийн эмнэлгийн эмч нарын төлөөлөл оролцож байна.  Энэ үеэр хамт олонд түшиглэсэн сэргээн засах ажиллагаанд сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулахад тохиолдож буй бэрхшээл, тэднийг нийгэмшүүлэх, арга хэлбэрүүдийн талаар ярилцах аж. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн салбарт үйлчлүүлэгчтэй харилцах, тэдний ар гэрийнхэнд өгөх мэдээлэл, баримтлах зарчим, нийтлэг алдаа зэрэг асуудлуудаар санал солилцох юм байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ