Монголын ТОП-20 компани засаглалаараа сул дүгнэгджээ
Монголд компанийн засаглал ямар түвшинд байгааг анх удаа үнэлж, тайлагнажээ. Тус тайланг хамгийн ил тод байх ёстой Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг ТОП-20 компанийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/, Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран судалсан байна. Гэхдээ дээрх компаниудын 2011 онд компанийн засаглалын чиглэлээр ажилласан үйл ажиллагааг нь нягтлан үзжээ. Гэтэл шилдэг ТОП-20 компанийн засаглалын онооны дундаж ердөө л 27.5 хувьтай байгааг тогтоосон байна. Энэ нь Монгол Улсын хэмжээнд компанийн засаглалын дүрэм журмууд хангалтгүй хэрэгждэг болохыг харуулж буй юм.
6
Уг тайланг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ үеэр холбогдох байгууллагууд нь дээрх 27.5 хувийн үнэлгээг хүлээн зөвшөөрч буйгаа хэлж байв. Гэхдээ үүнийгээ чамлах бус цаашдаа улам ахиулах үүднээс цаасан дээр ажиллах бус, амьдрал дээр хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт оролцогчид санал нийлж байлаа. Энэ талаар Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Бизнесийн зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийн менежер Ц.Оюунжаргал “Компанийн засаглалын өөрчлөх процесст дор хаяж 3 жил шаардлагатай. Манай байгууллага үйл ажиллагаа явуулаад 5 жил болж байна. Гэтэл өнөөдөр нэг ч компани манайд засаглалаа сайжруулъя гэж хандаагүй” хэмээв.
5
Уг тайланг Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь Компанийн засаглалын төслөөс санхүүжүүлсэн бөгөөд тус байгууллагын зүгээс манай улсын компаниудыг засаглалаа сайжруулахыг уриалж байв. Ингэснээр гадны хөрөнгө оруулалтыг татаад зогсохгүй Монгол Улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах олон давуу талтай аж. Мөн компанийн засаглал сайн байснаар тухайн компани аливаа санхүүгийн эрсдлээс өөрийгөө сэргийлэхээс гадна санхүүгийн луйвар булхай алга болно хэмээн Компанийн засаглалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат ярьж байв.
5
Д.Ганбаяр: Компаниудын ТУЗ-ын гишүүдийн чадавхи сул байна
6
Компанийн засаглалын үнэлгээний тайлангийн танилцуулгын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяраас судлагаанд хамрагдсан компаниудын талаар зарим зүйлийг тодрууллаа.
5

-27.5 гэдэг үнэлгээ миний хувьд чамлахааргүй дүн. Манайд өнөөдөр магадгүй үүнээс ч дор байгаа. Яагаад гэвэл Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн тайлан гарсан байгаа. Үүнээс үзэхэд маш хангалтгүй байсан.
6
-Цаашдаа юунд анхаарах шаардлагатай байна?
-Жишээ нь өнөөдөр Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20-д байдаг “Улсын их дэлгүүр”, “Баянгол”ХК-ийн захирал болон ТУЗ-ын гишүүдийг мэдэх хүн тун ховор байна. Ийм ил тод бус байгаа болохоор л хөрөнгийн зах зээл өнөөдөр хөгжихгүй байна. Нөгөө талаар Санхүүгийн зохицуулах хороо энэ тал дээр ажиллаж чадахгүй байгаа. Бид энэ байгууллагыг ажиллуулах талаар тус хорооны гишүүний хувьд олон ажил хийж эхэлж байна.
6
-Манай компаниудад ил тод байдал дутагдаж байгаа. Үүнээс гадна анхаарах зүйл юу байна?
-Нэгдүгээрт ил тод байдал, хоёрдугаарт компаниудын ТУЗ-ын гишүүдийн чадавхи сул байна.
6
-Энэ бол 2011 оны үйл ажиллагаанд үндэслэн явуулсан тайлан байгаа. Одоо байдал үүнээсээ хэр дээрдсэн байгаа вэ?
-Одоо бол дор хаяж 30-аас дээш хувь гарна. Учир нь үүнээс хойш нэлээд ажил хийсэн байгаа.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ