Ам.долларыг 1746.5 төгрөгийн ханштайгаар худалдав

img

Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 49.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Төв банк үүнээс 17.4 сая ам.долларыг 1746.5 төгрөгийн хаалтын ханштайгаар арилжааны банкуудад худалдав. Харин юанийн дуудлага худалдаагаар банкуудаас 96.4 сая юань худалдан авах санал ирж, Монголбанк 56 сая юанийг 286.60 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдсан байна.

2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 45 сая ам.доллар нийлүүлэв.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ylaan lyibapchidaa:
dolopiig ocgood baidagaa boloochee apd ipgediin amdpal xestvvdlee altanxyagin zacgiin gazap apd ipgediig yadpaaj olocgoj elgeep ni xebtvvlj bna ogstopmoop yam
2013-11-22