
УИХ-ын чуулганы үдээс хойшх нэгдсэн хуралдаан 42 гишүүн буюу 52 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай, Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлэхээр төлөвлөжээ. Харин Ногоон хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн боловч хойшлууллаа. Учир нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун гадаадад айлчлалаар явж байгаа юм. Тиймээс энэ төслийг маргааш хэлэлцэхээр болов.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ