О.Бавуудорж: Нарны цахилгаан станцын өртөг их

img

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дэд захирал О.Бавуудоржтай нарны эрчим хүчний судалгааны ажлын тухай ярилцлаа. 

7

-Нарны эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэхэд Германы засгийн газар туслалцаа үзүүлж байгаа гэсэн?

-Монгол улсын засгийн газар нарны эрчим хүчийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Түүний хүрээнд Германы засгийн газарт нарны цахилгаан станц байгуулахад техникийн туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу Германы засгийн газар нарны цахилгаан станц байгуулах боломжийн талаар урьдчилсан техник эдийн засгийн үнэлгээ /ТЭЗҮ/боловсруулсан.

7

-Нарны цахилгаан станц байгуулах бүх л асуудалд туслалцаа үзүүлж байгаа гэж ойлгож болох уу?

-Боловсон хүчин, зөвлөх үйлчилгээний туслалцааг Германы засгийн газраас үзүүлж байна. ТЭЗҮ боловсруулахад манай боловсон хүчний чадавхи муу байгаа. Тийм учраас энэ чиглэлээр мэргэшсэн нарны эрчим хүчний инженер, санхүү эдийн засгийн мэргэжилтнүүд энэ төрлийн үйлчилгээ хийх шаардлага хангасан багаж авчраад туслалцаа үзүүлж байна.

6

-Манай улсын нарны нөөц хэр байдаг вэ?

-Монгол улс дэлхий дээр нарны их нөөцтэй цөөхөн улсын нэг. Монголын давуу тал нь сэрүүн цаг агаар. Нарны эрчим хүчийг ашиглахад нарны технологийн хувьд нарны цацраг ихтэй, сэрүүн байх тусмаа тухайн технологи үр ашигтай ажилладаг.

6

-Нарны эрчим хүчний станц байгуулахад хэр хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай вэ?

- Нүүрсний цахилгаан станц зэрэгтэй харьцуулахад сэргээгдэх эрчим хүчний технологийн онцлог нь анхны хөрөнгө оруулалт өндөр байдаг. Гэхдээ ашиглалтын зардал гэж бараг байхгүй. Тэгэхээр давуу тал нь бага ашиглалтын зардал болж байгаа юм. Нарны цахилгаан станц байгуулахад өртөг өндөр гарч байгааг Германы мэргэжилтнүүд хэлж байна.

6

-Манайд туршлага байгаа юу. Ойрын хугацаанд нарны цахилгаан станцтай болох уу?

-Сэргээгдэх эрчим хүчний судалгаа нэлээд дээр үед эхэлсэн. Судалгааны ажлын дүнд тодорхой хэмжээний туршилгыг  хуримтлуулсан. Өөрийн технологийг турших ажил манайд хийгдэж байсан. Одоо бол өрхийн хэрэгцээнд  нарны эрчим хүч хэрэглээд болж байна. Харин одоо улсын хэмжээнд нарны цахилгаан станцыг хэрхэн бий болгох вэ гэсэн судалгааны ажил өнөөдрөөс эхэлж байна. Яг энэ ажил эхлээд жил л болж байна даа.

6

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мундаг уу:
мундаг гэж яаж мэдэж байгаа юм бэ. худлаа л яриад байна даа
2013-12-19
orgil:
mundag zaluu bn lee shuu medleg bolowsroltoi humuus l mongol ulsad maani heregtei
2013-11-28
зочин:
энэ технолгийг хурдан нэвтрүүлээч.хэрэглэх хэрэгтэй бхйна шүү дээ.германы нэг тосгон зөвхөн нарны зайгаар цахилгааныхаа хэрэгцээг хангахаас гаднаа илүү гарсанааа ул*а худалдаж байна шүү дээ.ццс аас хямдхан аюулгүй тусан даа
2013-11-23
зочин:
энэ технолгийг хурдан нэвтрүүлээч.хэрэглэх хэрэгтэй бхйна шүү дээ.германы нэг тосгон зөвхөн нарны зайгаар цахилгааныхаа хэрэгцээг хангахаас гаднаа илүү гарсанааа ул*а худалдаж байна шүү дээ.ццс аас хямдхан аюулгүй тусан даа
2013-11-23
irgen:
yum uzeegui busad uls yaaj hogjij bgag meddeggui garuud l mongolchuud sain sqin gej hudla populism hiideg. sain yum bol oorsdin amidarlaa haraach. muu uchraas l iim utaanbaatar 1 ch uildwergui ulsad bgan bishuu
2013-11-22
монголын төлөө:
судалгаа нэрээр мөнгө идэлгүй шууд л байгуулаач дээ. угаасаа монгол орон чинь европыг бодвол нарлаг орон шүү дээ. мөн салхин цах станцыг ч гэсэн улаанбаатарын эргэн тойронд байгуулах болом байна даа. өмнө нь хийгдсэн судалгаагаа ашиглаад шуурхай баримаар байна.
2013-11-22
narnii erchim huchnii noots gehcihjee:
manai orni narnii erchim huchnii noots gej yu baidgiin? asuuj baigaa hariutsaj baigaa humuus shinjileh uhaaanii uudnees ehleed yu hiih gej baigaa yah gej baigaag neg oilgomjtoi oi toind ortoloo medej abhc baij yrij baimaariin
2013-11-22
harhub:
mongol zaluusaa golj bolohgui shyy dee manai zaluus mash chadvarlag baidag
2013-11-21
иргэн:
монголын давуу тал нь сэрүүн цаг агаар. нарны эрчим хүчийг ашиглахад нарны технологийн хувьд нарны цацраг ихтэй, сэрүүн байх тусмаа тухайн технологи үр ашигтай ажилладаг.......... гэжээ санал нэгтэй байна яагаад гэвэл хүйтэнд hvac систем маш сайн жилладаг.тэзү боловсруулахад манай боловсон хүчний чадавхи муу байгаа гэжээ .монголын инженерүүдийг чамласан байна 99779460
2013-11-21