Д.Зоригт: Цагаан сар, наадмын амралтын өдрийг ээлжийн амралтад нь оруулж тооцъё
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Су.Батболд Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд өөрчлөлт оруулж, Цагаан сараар гурван өдөр амрах төслийг боловсруулсан юм. Уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүд саналаа хэлсэн юм.
5
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
Манайх их олон баяртай, олон өдөр амардаг, хөгжлийн төвшин доогуур хэвээрээ байна. Энэ төслийг цааш нь хэлэлцэхдээ Цагаан сарын болон наадмын баярын өдрийн амралтыг ээлжийн амралтынх нь хоногт оруулж өгөх хэрэгтэй.
5
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Би төслийг дэмжиж байна. Уламжлалт баяраараа амрах хэрэгтэй. Европын орнууд үндэсний баяраараа нийтээр амардаг. Тийм учраас Бурхан багшийн дүйцэн өдрийг ч нийтээр тэмдэглэн ёс зүйтэй амрах хэрэгтэй байна.
Нийтээр тэмдэглэх өдрийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, Цагаан сараар гурван өдөр амардаг байх талаар санал хураахад гишүүдийн 76,7 хувь нь дэмжлээ. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ