Н.Алтанхуяг: Цагаан толгойн дөрвөн үсгийг хасах тухай огт яригдаагүй

img

“Ерөнхий сайд-30 минут” сэтгүүлчидтэй хийдэг ээлжит уулзалт боллоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлсэн юм. Тэрбээр:

6

-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 116 км хатуу хучилттай автозам ашиглалтад орсноор Монгол Улс хоёр хөрштэйгээ хатуу хучилттай автозамаар холбогдлоо. Хамарын хийд, Энергийн төвийн 42 км зам ашиглалтад орсон нь аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой ажил боллоо. Замын-Үүд дэх шингэн ачаа ачиж буулгах байгууламжийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн ажилтай танилцлаа. Өртгөлийн ажил ирэх сарын эхээр дуусна. Ингэснээр манай улс бензин, дизелийн түлшний хэрэгцээнийхээ 50 хувийг Солонгос, Хятад улсаас хангах боломж бүрдэнэ. Хүрэлтогоот дахь Одон орон судлалын төв төдийгүй шинжлэх ухааны байгууллагууд иргэдэд нээлттэй болох учиртай. Ийм чиглэл барьж Одон орон судлах оргилд ажилласан гэлээ.

 6

Засгийн газрын иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээж авах “11 11” төвд ирсэн санал хүсэлтүүдтэй танилцсан. Өнгөрсөн долоо хоногт цагаан толгойн дөрвөн үсгийг хассан тухай олон санал, асуулт иржээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 02-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Засгийн газрын бодлого. Энэ тогтоолд бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх тухай заалт орсон байна.

6

Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам гаргаж мөрдүүлэх тухай заалт хэрэгжиж эхэлсэн. Монгол кирилл бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх тухай заалт орсон бөгөөд эрдэмтэд ажиллаж байгаа. Ийм  толь бичиг гарна. Түүнээс өөрөөр цагаан толгойн дөрвөн үсгийг хасах тухай огт яригдаагүй.Зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй бол бүтээн байгуулалтын ажлууд энэ жилийнх нь шиг эрчимтэй хийгдэхгүй. Тиймээс зээлийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cheka:
naad altan huyag ni hudalch shuu tegej baisnaa 1 medehed hassan l baih bii.uih -iin zarim gishuud ug usgiin aldaatai bichdeg yum bilee .61-i,ii. hatuugiin temdeg zoolnii temdeg 2-oo hurtel bichij chadahgui budildag yumaa.ene ni songuuliin ueeer iruulsen zahidluudaas ni haragddag sh dee.jish ni damdingiin hayanhyarvaa,ali esvel damding61n hayanhyarvaa ch geh shig .iimees l ted tedgeer usegnees teersh aaj bgaa yum.harin sh ch useg bol hereggui, oros helendee ch ter hedheen ugend heregledeg yum bilee.
2013-11-22
md-12:
зурагтаар сэтгэгдлээ ярьж байсан хүмүүсийн сүртэйг нь яанаа !!!!!!!!!!! өмнөөс нь ичиж үхмээр !!!!!!!! нэг л их эх орончид!!!!!! яс юман дээрээ "зүгээр л нэг хоосон сүржигнэгчид!!!!!!!!
2013-11-21
зочин:
тийм байлгүй дээ....
2013-11-21
зочин:
тийм байлгүй дээ, 4 үсэг зассан гэж худлаа сенсаац тараасан хүмүүст арга хэмжээ авмаар юм
2013-11-21