Д.Ганхуяг: Элс хайргаа ашигт малтмалтайгаа хольчихдог улс манайхаас өөр алга

img

Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж байна.

5

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Ашигт малтмалын хуулиа хэзээ оруулж ирэх вэ? Эрдэс баялгийн бодлогоос уламжлан хэлэлцэх хэрэгтэй.

6

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар:

-Одоогоор Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хуулийн төсөл оруулж ирсэн. Түүнээс бус Ашигт малтмалын тухай хуулийн төсөл хэзээ оруулж ирэхийг салбарынхан хэлэх байх.

6

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Аль ч оронд эхлээд бодлого, чиглэлээ гаргачихаад хуульдаа өөрчлөлт оруулдаг. Энэ дэс дарааллын дагуу явж байна.Бодлого батлагдахаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирнэ. Бодлого хэрхэн батлагдсанаас бусад асуудал шийдэгдэнэ. Түгээмэл тархацтай хуулийн төслийг хэлэлцэх явцад олон улсын туршлагыг судаллаа. Гэтэл элс хайргаа ашигт малтмалтайгаа хольчихдог улс орон манайхаас өөр алга.

6

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Энэ бодлого гарснаар гадаад талд нэлээн эерэг мэдээлэл өгөх байх гэж бодож байна. Нэгдсэн бодлогыг хэрхэн гаргасан бэ? Эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийг өргөн барина гэсэн хүлээлттэй байна уу? Хойч үедээ зарим ашигт малтмалыг өвлүүлнэ гэдгийг тодруулахгүй юу?

6

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн  С.Одонтуяа:

-Энэ бодлогын баримт бичгийг боловсруулахдаа иргэний байгууллагын саналыг авсан.  Бодлогын баримт бичгийн зарим хэсэгт гадаадын үг хэллэг, зарим зүйлийг хэтэрхий дэлгэрэнгүй оруулсан байна гэсэн заалтуудыг хасах санал ажлын хэсэг, байнгын хороон дээр гарсан учир өөрчилсөн байгаа.

Үндэсний аюулгүй байдал, байгаль орчин, хойч үеийн эрх ашигт нийцүүлэн зарим ашигт малтмалыг нөөцөлнө гэсэн заалтыг оруулахаар болсон.  Монгол Улсын нутаг дэвсгэрийн 17 хувь нь тусгай хамгаалалтын, ашигт малтмалын хамгаалалтын 16 хувь, мөн 30 хувь нь урт нэртэй хуулийн хүрээнд хамгаалагдаж байгаа.  Тиймээс нийт нутаг дэвсгэрийн 30 хувь нь л үлдэж байгаа. Харин дээрх заалтыг сүүлд оруулсан.

6

Уул, уурхайн сайд Д.Ганхуяг:

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг  элс хайрганы тухай хуульд гээд өөрчилж болно. Төр, хувийн хэвшлийн, гадаад дотоодын гэж ангилахгүй. Судалгаанд суурилна, хэлэлцүүлэг явуулна. Засгийн газрын бодлоготой зөрчилдсөн зүйл байхгүй. Нөөцийн тухайд УИХ дахь намын бүлгүүдээс орж ирсэн юм. Төмрийн тухайд гамтай, хямгатай, алсын хараатай шийдэх хэрэгтэй. Төмрийг маш ихээр гаргаж байна. Тийм учраас тогтоолд оруулах нь зүйтэй гэж шийдсэн.

6

УИХ-ын гишүүн А.Бакей:

-Нинжа нар багагүй хугацаанд уул уурхайн салбарт ажиллаж байна. Нинжа нарын үйл ажиллагааг албадлагаар зогсоож болохгүй байх. Хуулийн хүрээнд бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг зохицуулах тал дээр юу хийгдэж байна вэ? Орон нутагт уул уурхайн бизнес эрхлэгчдэд дарамт их байна. Газрын алба, хууль хяналтынхан байнга очоод уул уурхайн бизнес эрхлэгчид тэдэнд авлига өгөх замаар ажлаа явуулдаг практик бий болжээ. Тиймээс давхардсан хяналт шалгалтыг зохицуулах тал дээр ямар заалтыг энэ баримт бичигтээ тусгаж байна вэ?

5

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байхад орон нутгийн зүгээс дарамт ирдэг гэсэн санал их ирсэн. Тиймээс хүнд суртал, давхардалгүй болгоно гэсэн заалтыг оруулж ирсэн. Өнөөдөр нэг уул уурхайн компани үйл ажиллагаа явуулах гэхээр иргэд, орон нутгийн хооронд мөргөлдөөн, үл ойлголцол үүсдгийг зохицуулахаар зааж өгсөн.  Уул уурхайн компанийн ач холбогдлыг орон нутагт нь иргэддээ тайлбарлах таниулж өгөөгүйгээс үл ойлголцол үүсдэг. Тиймээс орон нутгийнхны үүрэг хариуцлагыг дээшлүүлэхээр заалт оруулсан. Монгол Улсын иргэн хэн ч бай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

setgel:
газар доорхи баялгаа ухаад дуусчихвал юу ч хийж чаддагvй vхэр монголчууд яаж амьдарна даа .тэр vед мал билчих газаргvй хоосон хар нvхнvvд л vлдчихсэн байх вий
2013-11-21
setgel:
газар доорхи баялгаа ухаад дуусчихвал юу ч хийж чаддагvй vхэр монголчууд яаж амьдарна даа .тэр vед мал билчих газаргvй хоосон хар нvхнvvд л vлдчихсэн байх вий
2013-11-21
zochin:
els, hairga ashigt maltmal bish ymuu. sonin l oilgolt baina. barilgiin salbar iim huchtei hugjij baigaa ued els hairga harin ch chuhal ashigt maltmald orno baih shuu.
2013-11-21