Г.Уянга нэрээ татжээ
УИХ-ын намрын чуулганаар Ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Ажлын хэсэгт УИХ дахь бүлгүүдийн төлөөлөл орсон юм. “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Г.Уянга ажлын хэсэгт багтсан байна. Гэвч тус бүлгийн хэд хэдэн саналыг бодлогын баримт бичигт тусгаагүй аж. Ард иргэдийн зүгээс тавьж байсан саналуудыг тус эвслийн бүлэг бодлогын баримт бичигт тусгуулахыг зорьсон ч гишүүдийн дэмжлэг авч чадаагүй байна. Тиймээс гишүүн Г.Уянга ажлын хэсгээс нэрээ татжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ