Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна
Монголд ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 18-21-ний өдрүүдэд гадаад, дотоодын төлөөлөгчдийн хамтарсан уулзалт болж байна. Тус уулзалтад БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA), “Хьюндай мотор компани”, ашиглалтаас хасагдсан автомашиныг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Авто эко” компанийн төлөөлөгчид оролцож буй юм.
Зам тээврийн яаманд дээр болсон эхний өдрийн уулзалтын үеэр дэд сайд Х.Ержан болон холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцож, манай орны автомашин ашиглалтын өнөөгийн байдал, дахин боловсруулах үйлдвэрийг байгуулахтай холбоотой асуудлаар тус төлөөлөгчидтэй санал солилцжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ