“Битгий нуршаад бай, С.Одонтуяа”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж байв. Энэ төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар гишүүн С.Одонтуяа томилогдсон юм. Асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултдаа хариулт авч ажлын хэсгийн ахлагч хариулж байлаа. Гишүүдийн асуултад С.Одонтуяа гишүүн хариулахдаа УИХ-ын Дэгийн тухай хуульд заасан хугацаанд багтаан хариулж амжихгүй байлаа. Түүний энэ байдлыг ажигласан УИХ-ын дарга З.Энхболд “Одонтуяа битгий нуршаад бай. Товч тодорхой хариул” хэмээн зөвлөв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ