Хөдөлмөрийн судалгааны аргачилал сайжирна

img

Хөдөлмөрийн судалгаа хийх аргачлалаар МҮЭХ сургалт зохион байгуулж байна. Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн судалгааны интитут, МУИС хамтран хөдөлмөрийн судалгааны мэргэжилтэнг бэлдэхэд анхаарч ажиллах юм. Манайд хийгдэж байгаа хөдөлмөрийн судалгаа зуун хувь үнэн гардаггүй байна. Аргачилал сайжирснаар илүү нарийн мэдээллийг гаргах боломжтой юм. Энэ талаар Төмөр замчдын үйлдвэрчний хорооны дэд дарга Ч.Батчулуунтай ярилцлаа.

6

-Манайд хөдөлмөрийн судалгаа зөв гарч чаддаг уу?

-Монгол улсад хөдөлмөрийн судалгаа их сул хөгжсөн. Ялангуяа Засгийн газраас хөдөлмөрийн судалгааг тодорхой гаргах сонирхолгүй байдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ бага,  цалин хөлс нэмэгдлээ гэх зэргээр ард түмнийг төөрөгдүүлж өөрсдийн ажлыг унагахгүйг хичээдэг.

:

-Хөдөлмөрийн судалгаагаар эдийн засаг болон нийтийн маш олон үзүүлэлт гардаг шүү дээ. Тэгвэл өнөөдрийн бидний мэдэж байгаа тоо худлаа болж байна уу?

-Зуун хувь худлаа гэхэд хэцүү л дээ. Цалин хөлс хэдэн хувь өссөн, ажилгүйдэл хэдэн хувь байгаа, цалинг бөөнд нь л нэмснээр доод албан тушаалтны цалин нэмэгдэв үү зэрэг асуултын хариуг авч болно. Үнэндээ бол дарга нарын цалин л өсөөд доод тушаалтны цалин бараг өөрчлөгддөггүй. Цаашдаа Монголын үйлдвэрчний эвлэл хөдөлмөрийн судалгааны мэргэжилтэнг бэлтгэж, өөрийн гэсэн судалгаатай болно. Энэ нь биднийг төр засагтай харьцахад маш давуу тал болно.  Үндэслэлтэй, тооцоотэй зүйл ярих юм. Гол зорилго нь энэ.

:

-Хөдөлмөрийн судалгааг зүй ёсны аргачиллаар хийвэл ямар үр дүнтэй вэ?

-Урьд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажилгүйдлын тоог Засгийн газрын дүн мэдээгээр баримжаалдаг байсан. Зах дээрх барааны үнэ хэд байна, хэдэн хувиар өссөн гэдгийг л хардаг байсан. Харин одоо салбараар нь, аймаг бүрээр нь судалгааг нарийн гаргах юм. Цалин хөлс нэмэгдэхэд аль аймагт хэд болж өсөв гэдгийг гаргана. Цаашлаад тухайн аймгийн судалгаа эмнэлэг, сургууль гэм мэтээр салбар бүрээр гарах юм.

.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

llll:
bhgui tee adil gj helj bno
2013-11-26
pgpg:
хөдөлмөрийн судалгаа үнэхээр л муу шдэээ
2013-11-25
zaiziz:
hodolmoriin sudalgaag saijruulah n uls ornii hogjliin nen turuund tawigdah asuudal yum. endees ard irgediin amidral ajil hodlomooriin baidal uul n tulhuu haragdaj erelt niileltiig oloh bolomjtoi yum l daa
2013-11-22
зочин:
статистик тоо мэдээллийг зарим хэрэглэгч залхуураад зөвхөн нэгдсэн дүнг л ярьдаг болохоос биш мэргэжлээр нь, албан тушаалаар нь дундаж цалин гардаг ш дээ. хэт мэдэмхийрч сайхан бүлтрэх юм аа энэ хүмүүс. ялангуяа салбарын яам нь маш дэлгэрэнгйү мэдээллийг цуглуулдаг.
2013-11-22