Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлттэй танилцана
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 15.00 цагаас болох юм. Хуралдаанаар 2010 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой” ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлттэй танилцаж, дүнг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, болон бусад асуудлыг хэлэлцэх аж. Айвенхоу Майнз Оюу Толгой дахь алт-зэсийн уурхайн цогцолборт явагдаж буй барилгын ажилд зориулан энэ 2011 онд 2,3 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталсан. Ирэх онд үйлдвэрлэл эхлүүлэх зорилт тавьсан барилгын ажил 13 хуийн гүйцэтгэлтэй явагдаж байна гэх мэдээллийг өгч байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ