Эмэгтэй парламентчид чуулна

img

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын анхдугаар чуулга уулзалт энэ  сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжил дэвшлийг урагшуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвээр зохиогдоно.

Чуулга уулзалтын хүрээнд ардчиллын боловсролын асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2012 онд санал нэгтэй баталсан 18 тоот (А/RES/67/18) тогтоолыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.Түүнчлэн хамгийн сүүлд 1995 онд Бээжин хотноо болсон, 2015 онд дахин зохиогдохоор төлөвлөгдөж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн V их хурлын үйл явцыг сэргээхтэй холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэх юм байна.Чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон улсын нийт 17 төлөөлөгч оролцохоос гадна НҮБ, түүний салбар байгууллагууд, Азийн сан зэрэг боловсрол, эмэгтэйчүүдийн оролцоо, хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцох юм байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

badamhand:
emegtei parlamentcid ert tetgeveert garsan emeegteichuuddee nuhun olgovor olguulah talaar duu hooloigoo hurgeechee, bid bind baidald orood bgaa shdee tetgever gej hedhen bor m ni haanaa ch hurhgui bn, 30 garan nasandaa udr nasnii geh todotgoltoi tetgevert gargaj helmeguulsen aldaagaa zasaachee tur zasag,
2013-11-22